Элсэн чихэр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Элсэн чихрийн талст

Элсэн чихэр нь чихэрлэг амт бүхий амтлагч юм.

Түүхий эд, гаргаж авах арга[засварлах]

Чихрийн нишингэ[засварлах]

Дөнгөж хураасан чихрийн нишингэ

Чихрийн нишингийн ишийг жижиглэн хувааж, шүүсийг нь шахаад, хэрэггүй бодисуудыг нь ялгасны дараа ууршуулж, элсэн чихрийн талст гаргаж авна.

Чихрийн манжин[засварлах]

Чихрийн манжингийн үндсийг нарийн хэрчиж, бүлээн усанд хийж, чихрийг нь шингээлгэж аваад усаа буцалгаж ууршуулан элсэн чихэр гаргаж авна.

Түүх[засварлах]

Чихрийн нишингэ нь анх өмнөд Номхон далайн арлуудад ургадаг байсан бөгөөд Зүүн Өмнөд Азиар дамжин Энэтхэгт орж иржээ. МЭӨ 2000 оны орчимд Энэтхэгт элсэн чихэр хэрэглэгддэг байсан байна. Анхнаасаа энерги үүсгэгч гэж мэддэг байсан элсэн чихрийн тухай МЭӨ 800-аад оны үед Хятадын нэгэн зохиолч ховорхон байдаг энэ зүйлийг Энэтхэгт үйлдвэрлэдэг тухай бичиж тэмдэглэсэн байдаг. Тухайн үед элсэн чихэр гаргаж авдаг анхны түүхий эд нь чихрийн нишингэ байв. МЭӨ327 онд Македоны Александр Энэтхэгийг эзлэх үедээ энэхүү чихэрлэг бодисыг Грект аваачжээ. Эртний Грек, Ромд "Энэтхэгийн давс","Азийн бал" гэж нэрлэдэг байсан элсэн чихрийг орон бүрт сахар гэх болсон нь эртний санскрит хэлний "чаркара, сакара" гэдэг байснаас уламжилжээ. Энэ үгийг Арабд sukkar, Латинд saccharum, Грект sakharon, Францад sucre, Италид zucchero, Англид sugar, Германд zucker, Испанид azukar гэх болжээ.

1747 онд Германы химич Андреас Маркграф чихрийн манжингаас элсэн чихэр гарган авч чаджээ.

Өнөө үед элсэн чихэр гэж цай, кофендоо хольдог амтлаг бодис "сахароз"-г хэлдэг болсон.

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Sugars.
Wiktionary
Wiktionary: Элсэн чихэр – Энэ үгийг тайлбар толиос харна уу