Элтон Брэнд

Элтон Тайрон Брэнд (Англи: Elton Tyron Brand, 1979 оны гуравдугаар сарын 11-нд Нью-Йорк мужийн Кортлендт Мэнор хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Атланта Хокс багт тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Урьд нь Чикаго Буллз, Лос-Анжелес Клипперс, Филадельфия Севенти Сиксерс болон Даллас Маверикс багуудад тоглож байв. 1999 оны драфтын нэгдүгээр сонголтоор Чикаго Буллз багт элсэж, 20.1 оноо, 10.0 бөмбөг авалт дунджилан Стив Фрэнсисийн хамт шилдэг рууки тоглогчийн шагнал хүртэж байлаа. 2002 болон 2006 онуудад Бүх оддын тоглолтонд оролцож байсан. Брэнд Лос-Анжелес Клипперс багт хоёр оронтой оноо, бөмбөг авалтын дунджыг улирал тутам авч ид гялалзаж үед Майами Хит багаас Клипперст 82 сая долларын гэрээ санал болгож байлаа.[1] 2007-2008 оны улиралд зүүн борвио маш хүнд бэртээж, илааршсан ч Брэндийн тоглолтын идэвхи илт муудан муудсаар Даллас Маверикс багаас халагдаж ч байв.[2]

АНУ-ын шигшээ түүнийг 1999-2006 оны хооронд тоглуулж байв.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "ESPN.com: NBA – Heat willing to pay $84.2M for Brand name". Static.espn.go.com. 2003-07-16. Retrieved 2012-01-07.
  2. Stein, Mark (July 13, 2012). "Mavericks claim Elton Brand". ESPN.com. Archived from the original on Аравдугаар сар 29, 2013. Retrieved Дөрөвдүгээр сар 2, 2014. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)

Холбоос[засварлах | кодоор засварлах]