Элфрид Пейтон

Элфрид Пейтон, бага (Англи: Elfrid Payton, Jr.; 1994 оны хоёрдугаар сарын 22, Луизиана, Гретна) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Орландо Мэжик» багт холбон тоглогчоор тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Коллежийн IV дамжаанд 19.2 оноо, 5.9 дамжуулалт, 6.0 самбар, 2.3 таслалт дунджилсан Пейтон 2014 оны зургаадугаар сарын 26-нд драфтын №10-аар «Орландо Мэжик» багт хуваарилагдаж,[1] долоодугаар сарын 2-нд гэрээлсэн.[2]

Пейтон 2015 оны нэгдүгээр сарын 16-нд «Мемфис Гриззлисийн» эсрэг (96:106) улирлын дээд 22 оноо, 12 дамжуулалтаа бүртгүүлсэн ба дорнод бүсээс «шинэ оддын I шигшээд» багтав.[3] 2015 оны гуравдугаар сарын 18-нд «Даллас Мавериксийн» эсрэг (102:107) 15 оноо, 12 дамжуулалт, 10 самбараар анхны трипл-даблаа хийсэн.[4] Залгуулаад гуравдугаар сарын 20-нд «Портленд Трэйл Блэйзерсийн» эсрэг (111:104) 22 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл-дабл хийж багийн түүхэнд «рүүки» Антуан Уокерийн 1997 онд тогтоосон амжилтыг давтав.[5]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]