Эльфриде Каун

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эльфриде Каун
Bundesarchiv Bild 183-2004-0309-503, Hochspringerin Elfriede Kaun.jpg

Эльфриде Каун

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Герман Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Эльфриде Каун
Төрсөн огноо 1914 оны 10 сарын 5
Төрсөн газар Бүттэл, Штайнбург
Нас барсан огноо 2008 оны 3 сарын 5
Нас барсан газар Киль
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Берлин 1936 Өндрийн харайлт

Эльфриде Каун (герм. Elfriede Kaun, 1914 оны 10 сарын 5 – 2008 оны 3 сарын 5) нь Германы Өндрийн харайлтын тамирчин юм.

Штайнбургийн Бүттэлд төрсөн тэрээр Берлин хотноо зохиогдсон 1936 оны зуны олимпийн хүрэл медаль хүртжээ. Хувийн дээд амжилт нь 1.63 метр.

Киль хотод өссөн Каун 1930 онд дунд сургуулиа төгсөөд, 1932 онд цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшин, хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байв. 1933 оноос хөнгөн атлетикаар хичээллэж эхлэхдээ ойрын зайн гүйлт, уртын харайлтаар хичээллэдэг байсан ч хурд багатай байсан тул өндрийн харайлт руу шилжжээ.

Каун Килер ТВ багийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцдог байсан юм.

1936 оны Берлиний олимпод Унгарын Чак Иболя, Их Британийн Дороти Одам нартай ижил 1.6 метрийн амжилт үзүүлсэн ч нэмэлт харайлтын эцэст хүрэл медаль дээр буусан байна. Тэрээр 2008 онд Киль хотноо нас нөгчжээ. Каун нь 1936 оны зуны олимпоос медаль хүртсэн герман тамирчдаас хамгийн сүүлд амьд үлдсэн тамирчин юм.