Элэгний А вирус

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Энэ нь гепатитийн А вирусаар дамждаг элэгний хурц халдварт өвчин болно. Гол дамжих эх үүсвэр нь бие засаад гараа угаагаагүй А вирустай хүн орчноо бохирдуулснаас, мөн идэх юм, савтай уух юм ам дамжуулахад халдварлана. Жил тутам дэлхий даяар хэдэн арван сая хүн энэ вирусаар халдварладаг. Халдварласны дараах эхний шинж тэмдэг нь 2-6 долоо хоногт буюу дунджаар 28 хоногт илэрдэг.

Халдварлах гол орчин нь ариун цэвэр муу, ус ховор орчинд илүү тархдаг. Голцуу бага насны хүүхдэд илүү тархдаг ба онцгой өвчний шинж тэмдэг илэрдэггүй. А вирусын эсрэг үүссэн бие дэх эсэргүүцэл тухайн хүний насан туршид дахин халдвараас сэргийлж үйлчилнэ. Гол сэргийлэх арга нь вакцин хийлгүүлэх, ариун цэвэр сайн сахих, орчноо цэвэр байлгах болно.

Мөн үзэх[засварлах]