Эммануэль Адебайор

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эммануэль Адебайор
Emmanuel Adebayor - Lech - Manchester 026.jpg
Адебайор 2010 онд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Эммануэль Шай Адебайор[1]
Төрсөн огноо 1984 оны 2 сарын 26 (1984-02-26) (30 настай)[2]
Төрсөн газар Того, Ломе
Өндөр 1.91 м
Байрлал Довтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Тоттенхэм Хотспур
Дугаар 10
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
2001–2003 Мец 44 (15)
2003–2006 Монако 78 (18)
2006–2009 Арсенал 104 (46)
2009–2012 Манчестер Сити 34 (15)
2011 Реал Мадрид
(зээл)
14 (5)
2011–2012 Тоттенхэм Хотспур
(зээл)
33 (17)
2012– Тоттенхэм Хотспур 46 (16)
Шигшээ баг
2000– Того 57 (27)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 7 сарын 9

Эммануэль Шай Адебайор (фр. Sheyi Emmanuel Adebayor, 1984 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн) — Тогогийн хөлбөмбөгчин бөгөөд Тоттенхэм Хотспур болон Тогогийн шигшээгийн довтлогч юм.

Тэрээр Тогогийн шигшээ багт 2000-2009 оны хооронд тоглож байсан ба 2010 оны дөрөвдүгээр сарын 12-нд буюу өөрийн нь болон нутаг нэгт тоглогчдын сууж явсан автобус руу нээсэн галт халдлагын дараахь 3 сарынн дараа зодог тайлсан билээ. Адебайор Мец, Монако болон Арсенал багуудад тоглож байсан бөгөөд Африкийн Оны шилдэг хөлбөмбөгчингөөр 2008 онд нэрлэгдэж байв.[3]

Замнал[засварлах]

2004 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Францын Монако багийг төлөөлөн оролцож[4] байсан Адебайор 2006 оны нэгдүгээр сарын 13-нд Арсенал багт 7 сая фунт стерлингээр[5] ирэхэд нь тус багийн домог болсон тоглогч Нванкво Канугийн залгамж халаа хэмээн "Кану жаал" хэмээн нэрлэж байв.[6] 2006 оны хоёрдугаар сарын 4-нд тэрээр анхны гараагаа Премьершипийн Бирмингем Сититэй хийсэн тоглолтонд үзүүлж багаа 2–0 харьцаагаар хожиход нэг гоол оруулж байлаа.[7]

Тэр Премьер лигийн улиралд 16 гоол оруулсан амжилтаараа Робин ван Персигийн 20 гоол оруулсан түүхэн амжилтын дараахь багийн хоёрдугаар шилдэг амжилтын эзэн болж байсан байна.[8]

2009 оны долоодугаар сарын 18-нд Адебайор Манчестер Сити багтай таван жилийн гэрээг 25 сая фунтээр байгуулсан[9] бөгөөд Ситгийн анхны гараагаа Блэкберн Роверс багийн эсрэг тоглож тоглолтын 3 дахь минутанд Пол Робинсоны хаалганд 16.4 метрийн зайнаас цохиж гоолджээ.[10]

2011 оны нэгдүгээр сарын 25-нд тэрээр Реал Мадрид багт зээлээр[11] очсон байна. Тус багт анхны гоолоо Испанийн цомын тэмцээнд Севилья багийн эсрэг Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд оруулжээ.[12]

Шагналууд[засварлах]

Реал Мадрид
Хувийн
  • Африкийн шилдэг хөлбөмбөгчин 2008
  • Тогогийн шилдэг хөлбөмбөгчин: 2005, 2006, 2007, 2008

Эшлэл[засварлах]

  1. Sheyi Emmanuel Adebayor (French). L'équipe.fr. 31 October 2010-д хандсан.
  2. Emmanual Adebayor. Player Profiles. Premier League. 13 June 2012-д хандсан.
  3. "Adebayor named Africa's best player for 2008,", Arsenal F.C., 11 February 2009. 2009-04-22-нд авсан. 
  4. "Adebayor: Wanting more", Ngrguardiannews.com, 5 April 2009. 2009-04-22-нд авсан.  Загвар:Dead link
  5. "Adebayor signs new Arsenal deal", BBC News, 22 May 2007. 2 May 2010-нд авсан. 
  6. Arsenal-Mania.com – The Arsenal website for Arsenal fans – Emmanuel Adebayor ProfileЗагвар:Dead link
  7. Hodgson, Guy. "Birmingham City 0 Arsenal 2: Diaby and Adebayor hint at brighter Arsenal future", 6 February 2006. 2009-04-22-нд авсан. 
  8. Dawkes, Phil. "Arsenal 3–0 Villareal", BBC Sport, 15 April 2009. 2009-04-22-нд авсан. 
  9. "City Seal Adebayor Swoop", Sky Sports, 18 July 2009. 2009-07-18-нд авсан. 
  10. Hughes, Ian. "Blackburn 0–2 Man City", BBC Sport, 15 August 2009. 2009-08-24-нд авсан. 
  11. La Liga - Adebayor joins Real Madrid on loan. Yahoo! Sports (25 January 2011). 25 January 2011-д хандсан.
  12. Adebayor savours first Real goal. BBC Sport (3 February 2011). 5 February 2011-д хандсан.

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Эммануэль Адебайор»


Загвар:2002 оны Африк үндэстний цомд Тогогийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны Африк үндэстний цомд Тогогийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны ДАШТ-д Тогогийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2010 оны Африк үндэстний цомд Тогогийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2013 оны Африк үндэстний цомд Тогогийн хөлбөмбөгийн шигшээ