Эм бэлэг эрхтэний зэрэмдэглэлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эм бэлэг эрхтэний зэрэмдэглэл/хагалбар (Female Genital Mutilation or Female Circumcision) гэдэг нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсноор бол эм бэлэг эрхтний бэлгийн уруулын зарим хэсгийг эсвэл бүхэлд нь огтлон авах эсвэл бэлгийн уруулд анагаахын бус зорилгоор гэмтэл учруулахыг хэлнэ заажээ. Эм бэлэг эрхтний зэрэмдэглэл (ЭБЭЗ) нь одоогийн байдлаар Сахар болон Зүүн Хойд Африк, Ази болон Ойрхи Дорнодын 27 орнууд дах угсаатны бүлгүүдэд уламжлалт ёс заншлийн нэгээхэн хэсэгт тооцогдсоор иржээ. Ерөнхийдөө ЭБЭЗ-г ямар ч өвчин намдаагчийн тусламжгүйгээр уламжлалт эх баригч эмэгтэй хутга эсвэл сахлын татуурга ашиглан хийдэг байна. 2013 оны байдлаар дээрх орнуудад охидуудыг 5 нас хүрэхээс нь өмнө үтрээнд нь энэхүү хагалбар ажиллагаа хийдэг байна.

Түүх

ЭБЭЗ хэрхэн үүссэн талаар олон таамаглалууд байдаг бөгөөд малчин охидыг бэлгийн хүчирхийллээс хамшаалах зорилгоор эсвэл эмэгтэй боолуудын онгон биеийг хадгалах зорилгоор боолын наймаачид хийж эхэлсэн гэж таамагладаг байна. ЭБЭЗ яг хаанаас үүсэлтэй нь тодорхойгүй боловс ихэнх судлаачид эртний Судан, Египетийн соёлын эх нутаг болох Нилийн сав газраас үүсэлтэй гэж үздэг байна. Профессор Ахмаад Ал Сафигийн үзэж буйгаар бол эм бэлэг эрхтний хагалбар ажиллагааг эртний Арабууд Исламын шашинаас өмнө хийдэг байсан бөгөөд малчин охидыг малаа хариулж явахад нь эрэгтэй хүний халдлагаас хамгаалах зорилгоор хийдэг байсан гэжээ. Судлаач Хуелсманий үзэж буйгаар бол эртний Суданы эзэн хаан (фараон) жижиг бэлэг эрхтэнтэй төржээ. Өөрийн бэлгийн таашаалыг нэмэгдүүлэхийн тулд тэрээр бүх эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг бариу болгох хагалгааг хийх тушаалыг буулгажээ. Судлаач Жалдесагийн тодорхойлсноор бол ЭБЭЗ-ийн үүсэл нь эртний Сомалийн хатан хаан Аравеелотай холбоотой гэжээ. Домогт өгүүлснээр бол хатан хаан эрэгтэйчүүдийн эрхтнийг огтлох (засах) зуршилтай байсан ба түүний хаанчлал дууссаны дараагаар эрчүүд эмэгтэй хүний бэлэг эрхтэнд хагалбар ажиллагаа хийж хариугаа авдаг болсон гэж өгүүлжээ.

Эм бэлэг эрхтэний хагалбар ажиллагааны (зэрэмдэглэлт) билэгдэл[засварлах]

Шашин[засварлах]

Эм бэлэг эрхтэний хагалбар ажиллагаа шашинтай холбоотой эсэх талаархи маргаан одоог хүртэл үргэжилсээр байгаа бөгөөд Лалын шашныг баримтлагчид үүнийг Исламын шашинтай огт холбоогүй гэж үздэг байна. Үүний хамгийн хүчтэй нотолгоо нь бол Исламын шашны ариун судар болох Коранд, эмэгтэй хүнийн бэлэг эрхтний хагалбартай холбоотой ямар ч заалт, өгүүлбэр байхгүй гэдэг байна. Африкийн зарим улсуудад ЭБЭЗ-г шашны ариун ёслол хэмээн одоог хүртэл хийсээр байгаа бөгөөд энэхүү үл ойлголцлыг залруулахын тулд зарим нэг орнууд албан ёсоор ЭБЭЗ-г Исламын шашинтай холбоогүй гэдгийг зарлаж эхэлсэн байна. Жишээлбэл, Египет нь Коран судрыг мэргэжлийн түвшинд хөрвүүлдэг учраас Лалын шашны орнууд дунд ихээр хүндлэгддэг байна. 1997 онд ЭБЭЗ-г Исламын шашинтай холбоогүй гэдгийг албан ёсоор зарлажээ.