Энди Уорхол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энди Уорхол
Төрсөн Андрей Вархола
1928 оны 8 сарын 6
Питтсбург, Пеннсилвани муж, Америкийн Нэгдсэн Улс
Үндэстэн Америк
Төгссөн сургууль Карнеги Меллоны Их сургууль
Юугаараа алдаршсан Уран зураг, кино урлаг
Олон танигдсан бүтээл Челсигийн охид (1966 оны кино)
Exploding Plastic Inevitable (Зайлшгүй хийгдэх дүрслэлийн тэсрэлт) (1966 оны соёлын довтолгоон)
Кэмбелл Суп Кан (1962 оны зураг)

Энди Уорхол (англ. Andy Warhol, 1928 оны наймдугаар сарын 6 - 1987 оны хоёрдугаар сарын 22) буюу Андрей Вархола (англ. Andrej Varchola) нь Словак-Америкийн зураач, дизайнер, кино найруулагч, продюсер, зохиолч бөгөөд «поп-арт» урлагийн томоохон төлөөлөл хүн байв. 1965 онд байгуулагдсан Америкийн рок хөгжмийн домогт «Velvet Underground» хамтлагийн продюсерээр ажиллаж байгаад амьдралынхаа сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд хүч оюунаа дайчилсан сод авъяастан байв. Түүний 1963 онд зурсан «Найман Элвис» хэмээх Рок-н-роллын хаан Элвис Преслигийн хөрөг 100 сая долларын үнэ хүрсэн нь «хамгийн өндөр үнэ хүрсэн уран зургийн бүтээлүүдийн» 11-рт Пабло Пикассо, Винсент ван Гог нарын зураачдын бүтээлүүдийн удаад орсон сод бүтээл болжээ.

Намтар[засварлах]

Тэр Пеннсилвани мужийн Питтсбург хотноо төрж өссөн бөгөөд бага ахуйдаа эцэг эхээсээ хагацжээ. Багын урлагийн тэр дундаа зургийн авъяас, сонирхолтой байсан тул 1949 онд Питтсбург хотын Карнегийн Технологийн сургуулийг (одоогийн Карнегийн Меллон Их сургууль) зураач мэргэжлээр суралцаж төгсөн Нью-Йорк хотод томоохон сэтгүүлүүдээс ажил амьдралынхаа гараагаа эхлүүлжээ.

Файл:Greencocacola.jpg
Green Coca-Cola Bottles (1962)

Тэр бараа бүтээгдэхүүнүүдийн шошго, сурталчилгааны хуудас зурсаар 1956 онд бие даан зураачдын клуб байгуулан ажиллах болов. 1962 оны долоодугаар сарын 9-нд Лос-Анжелес хотноо «Файн арт» (яруу урлаг) чиглэлээр туурвисан бүтээлүүдийн үзэсгэлэнгээ толилуулан урлагийн салбартаа танигдах болсон бөгөөд түүнээс хойш улаан лоолийн «Кэмббел» соус болон Коко Кола ундаа зэрэг олон бүтээгдэхүүнүүдийн шошго, түүнчлэн Мэрлин Монро, Элизабет Тейлор, Элвис Пресли нараас авахуулаад урлаг соёлын алдартнуудын хөрөг зургийг зурах болов. 1962 онд Манхэттэн дүүрэгт хөгжим болон киноны «The Factory» студээ байгуулсан үеээс эхлэн кино урлагт хүч сорин найруулагч, продюсер болсон ба шинэ залуу хамтлаг дуучдын урлагийн замналыг нь нээн өгөх тал дээр ч анхаарах болжээ. Мөн л зар сурталчилгааны бизнесийн салбарт олон олон шинэ санаануудыг цааснаа буулгасаар байсан юм.

Энди Уорхол ерөнхийлөгч Жимми Картерийн хамт, 1977

1970-аад оноос эхлэн нийгмийн, улс төр, бизнесийн салбарын хүмүүсийн хөрөг зурах тал дээр анхаарлаа хандуулах болсон ба Ираны шейх Мохаммед Реза Пехлевигийн гэр бүлийнхэн, Роллинг Стоунз хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер, жүжигчин Лиза Миннелли, Дайана Росс, Брижит Бардо, Битлз хамтлагийн дуучин, хөгжимчин Жон Леннон, дуучин Майкл Жексон нарын хөргүүдийг бүтээжээ. Энэ мэтчилэн маш олон хөргүүд зурсаны дотроос хамгийн алдартай нь 1973 онд бүтээсэн Хятадын коммунист удирдагч Мао Зэдуны хөрөг юм. Түүний зурсан бүтээлүүд маш их үнээр эзэддээ очдог байсныг дурдах нь зүйтэй болов уу. Поп-арт урсгалын томоохон төлөөлөгч Уорхол 1987 оны хоёрдугаар сарын 22-нд зүрхний доголдолд хүргэдэг «аритим» өвчнөөр нас нөгчсөн юм.

Алдартай бүтээлүүд[засварлах]

  • Уран зураг
  • Campbell's Soup Cans (1962)
  • Marilyn Diptych (1962)
  • Green Coca-Cola Bottles (1962)
  • Eight Elvises (1963)
  • Shot Marilyns (1964)
  • Exploding Plastic Inevitable (1966)
  • Big Electric Chair (1967)
  • Campbell's Soup Cans II (1969)
  • Portrait of Seymour H. Knox (1985)
  • Camouflage Self-Portrait (1986)
  • Cars (1986)
  • Кино
  • Sleep (1963)
  • Screen Tests (1964-6)
  • Blow Job (1964)
  • Eat (1963)
  • Batman Dracula (1964)
  • Empire (1964)
  • Taylor Mead's Ass (1964)
  • Vinyl (1965)
  • Poor Little Rich Girl (1965)
  • Beauty No. 1 (1965)
  • Beauty No. 2 (1965)
  • More Milk, Yvette (1965)
  • Eating Too Fast (1966)
  • The Velvet Underground and Nico: A Symphony of Sound (1966)
  • Salvador Dalн (1966)
  • Chelsea Girls (1966)
  • I, a Man (1967)
  • Lonesome Cowboys (1968)
  • Blue Movie (1969)
  • L'Amour (1973)
  • Ном
  • 25 Cats Name Sam and One Blue Pussy (1954)
  • a, A Novel (1968)
  • The Philosophy of Andy Warhol (1975)
  • Popism: The Warhol Sixties (1980)
  • Diaries

Эшлэл[засварлах]

Нэмэлтээр уншиж болох[засварлах]

  • "A symposium on Pop Art". Arts Magazine, April 1963, pp. 36–45. The symposium was held in 1962, at The Museum of Modern Art, and published in this issue the following year.
  • Bockris, Victor (1997). Warhol: The Biography. New York: Da Capo Press. ISBN 030681272X. 
  • Colacello, Bob (1990). Holy Terror: Andy Warhol Close Up. New York: HarperCollins. ISBN 0-06-016419-0. 
  • Dillenberger, Jane D. (2001). The Religious Art of Andy Warhol. New York City: Continuum International Publishing Group. ISBN 0-8264-1334-X. 
  • Doyle, Jennifer, Jonathan Flatley, and Josй Esteban Muсoz eds. (1996). Pop Out: Queer Warhol. Durham: Duke University Press.
  • Foster, Hal, The Return of the Real (ch.5), MIT Press / October Book, 1996.
  • Garrels, Gary (1989). The Work of Andy Warhol: Discussions in Contemporary Culture, no. 3.. Beacon NY: Dia Art Foundation. 
  • Guiles, Fred Lawrence (1989). Loner at the Ball: The Life of Andy Warhol. New York: Bantam. ISBN 0593015401. 
  • James, James, "Andy Warhol: The Producer as Author", in Allegories of Cinema: American Film in the Sixties (1989), pp. 58–84. Princeton: Princeton University Press.
  • Koestenbaum, Wayne (2003). Andy Warhol. New York: Penguin. ISBN 0670030007. 
  • Krauss, Rosalind E. "Warhol's Abstract Spectacle". In Abstraction, Gesture, Ecriture: Paintings from the Daros Collection. New York: Scalo, 1999, pp. 123–33.
  • Lippard, Lucy R., Pop Art, Thames and Hudson, 1970 (1985 reprint), ISBN 0-500-20052-1
  • Livingstone, Marco; Dan Cameron and Royal Academy (1992). Pop art: an international perspective. New York: Rizzoli. ISBN 0-8478-1475-0. 
  • Michelson, Annette (2001). Andy Warhol (October Files). Cambridge MA: The MIT Press. 
  • Scherman, Tony & Dalton, David, POP: The Genius of Andy Warhol, HarperCollins, New York, N.Y. 2009
  • Suarez, Juan Antonio (1996). Bike Boys, Drag Queens, & Superstars: Avant-Garde, Mass Culture, and Gay Identities in the 1960s Underground Cinema. Indianapolis: Indiana University Press.
  • Watson, Steven (2003). Factory Made: Warhol and the Sixties. New York: Pantheon. ISBN 0679423729. 
  • Yau, John (1993). In the Realm of Appearances: The Art of Andy Warhol. Hopewell, NJ: Ecco Press. ISBN 0880012986. 

Холбоос[засварлах]