Эндрю Богут

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
2013 онд.

Эндрю Майкл Богут (англ. Andrew Michael Bogut, 1984 оны арваннэгдүгээр сарын 28-нд Мельбурн хотод төрсөн) — Австралийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Голден Стэйт Уорриорз болон Австралийн шигшээ багийн төвийн тоглогч юм. 2005 оны драфтын №1 Богут Милуоки Бакс (2005—2012) багаас НБА-гийн гараагаа эхэлжээ. Оскар Робертсон, Жона Вүүденийн нэрэмжит шагналуудаар анхны улиралд шагнуулсан нь тухайн улирлын тэгш тоглолтоо үзүүлсэний үр дүн байв. Хаалт тавилтаар үзүүлсэн дундаж үзүүлэлт нь 2011 онд энэ төрлөөр "улирлын шилдэг" болгосон юм. 2012 оны гуравдугаар сарын 13-нд Стивен Жексоны хамт Голден Стэйт Уорриорз баг руу Монта Эллис, Экпе Удох болон Квам Браун нарын оронд очсон билээ.[1] 2013 оны аравдугаар сарын 25-нд багтайгаа гурван жилээр гэрээгээ сунгасан юм.[2]

Товч мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 213 см
  • Жин — 118 кг
  • Өмсгөлийн дугаар — 12

Эшлэл[засварлах]

  1. Warriors Acquire Andrew Bogut and Stephen Jackson From Milwaukee. NBA.com. Turner Sports Interactive, Inc (13 March 2012). 14 March 2012-д хандсан.
  2. Warriors sign Andrew Bogut to contract extension

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Эндрю Богут»