Энрике Боланос

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энрике Хосе Боланос Гейер
Enrique José Bolaños Geyer
Энрике Боланос

Бүрэн эрхийн хугацаа: 2002 оны 1 сарын 10 – 2007 оны 1 сарын 10
Дэд ерөнхийлөгч: Хосе Ризо Кастельон,
Альфредо Гомес Урчуё

Төрсөн: 1928 оны 5 сарын 13 (1928-05-13) (86 настай)
Масая, Никарагуа
Улс төрийн нам: Бүгд Найрамдах Улсын Төлөө Эвсэл
Эхнэр (нөхөр): Лила Абаунза (нас барсан)

Энрике Хосе Боланос Гейер (исп. Enrique José Bolaños Geyer, 1928 оны 5 сарын 13-нд төрсөн) нь Никарагуа улсын 82 дахь ерөнхийлөгчөөр 2002 оны 1 сарын 10-наас 2007 оны 1 сарын 10 хүртэл ажилласан улс төрч юм. Тэрээр Испани, Герман гаралтай бөгөөд Масаяд төржээ.

Боланос Америкийн Нэгдсэн Улсад боловсрол эзэмшиж, Сент-Луйс Их Сургуулийг 1962 онд дүүргэжээ.

Тэр 1980-аад онд засгийн эрхийг барьж байсан Сандинистуудын дэглэмийг эсэргүүцдэг байсан тул богино хугацаагаар шоронд хоригдож байсан. Түүний гэр бүлийнхэн хөвөнгийн фермтэй байсан боловч тэр үед Сандинистын засаг захиргааныхны анхны хөрөнгө хураалтын үеэр хураагджээ.

Боланос өмнөх ерөнхийлөгч Арнольдо Алеманы үед дэд ерөнхийлөгчөөр 3 жил ажилласан. 2001 оны 11 сарын 4-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар тэр өрсөлдөгч Сандинист Үндэсний Чөлөөлөх Фронт намын Даниэл Ортегаг ялж, 2002 оны 1 сарын 10-нд тангараг өргөсөн юм.

Тэрээр Бүгд Найрамдах Улсын Төлөө Эвслийг (APRE) байгуулах хүртлээ Үндсэн Хуульт Либерал Намын (PLC) гишүүн байв. Боланос засаглалынхаа эхний жилүүдэд нэр хүнд нь өндөр хэвээр байсан өмнөх ерөнхийлөгч, ҮХЛН-ын тэргүүн Арнольдо Алеманы эсрэг, авлигын эсрэг кампанит ажил өрнүүлсэн тул нөлөө бүхий Либерал Намынхан түүнээс зайгаа барьж, тэрээр улс төрийн тавцанд ганцаардах болжээ. Гэтэл өөрөө хамаатныхаа хүнд төрийн өндөр алба хашсан нэрээр их хэмжээний цалин өгч байсан нь илэрч, нэр хүнд нь унаснаар 2006 оны 11 сарын 5-нд явагдсан сонгуульд Даниэл Ортегад ялагджээ.

Өмнөх
Жулиа Мена
Никарагуагийн дэд ерөнхийлөгч
1997–2000
Дараах
Леопольдо Наварро
Өмнөх
Арнольдо Алеман
Никарагуагийн ерөнхийлөгч
2002–2007
Дараах
Даниэл Ортега