Эрдэнэбулган сум

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эрдэнэбулган сум нь Хөвсгөл аймгийн нэгэн сум юм. 4,960 км² газар нутагтай. 2000 оны байдлаар сумын хүн ам 2739 байв. Сумын төв Эг-Үүр нь Эгийн голын хөндийд оршино.

Агуулга

[засварлах] Түүх

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Эрдэнэбулган сум зохион байгуулагджээ. 1933 оны байдлаар тус суманд 792 өрхийн 2,600 орчим оршин суугч, 41,000 орчим толгой мал тоологдсон байна. 1956 онд Эрдэнэбулган сумыг Цагаан-Үүр сумтай нэгтгэжээ. 1959 онд "Эг-Үүр" нэгдэл байгуулагдаж, Эрдэнэбулган сум дахин өрх тусгаарласан бол 1975 онд сум, нэгдэл нь мөн л Цагаан-Үүр суманд нэгтгэгдсэн аж. Улмаар 1985 онд дахин салгасан байна. 1990 онд нэгдэл таржээ.

[засварлах] Эдийн засаг

2004 оны байдлаар ойролцоогоор 47,000 толгой мал тус суманд тоологдсоны 16,000 нь хонь, 15,000 нь ямаа, 11,000 нь үхэр буюу сарлаг, 5,300 нь адуу, 5 нь тэмээ байв[1].

[засварлах] Ном зүй

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.219

[засварлах] Эшлэл

  1. Статистикийн Төв Газар: 2004 оны мал тооллого, х.111
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр