Эрдэнэсант сум
Эрдэнэсант сум нь Төв аймгийн сум юм.
Эрдэнэсант сум нь тус аймгийн баруун урд хэсэгт байгалийн хээрийн бүсэд оршдог. Байгалийн үзэсгэлэнт Батхаан уул, эртний түүхт "Бадын бөөрийн шагай" тус суманд байдаг. Батхаан уул нь араараа хусан ойтой, өврөөрөө Монгол элсээр хүрээлэгдсэн, олон төрлийн ан амьтнаар баялаг нутаг юм. Батхаан уулнаас Тольт, Баян, Урт Бичигт, Гичгэнэ, Жаргалантын голууд эх аван урсаж Бадын гол, Оргойчийн нуурт нийлдэг. Тольтын ам нь байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд уушигны өвчин, сүрьеэ, амьсгалын замын өвчнүүдэд нэн тустай гэж өвөг дээдсээс сургасанчлан уг газарт иргэд ихээр ирэх болжээ.
Эрдэнэсант сум нь 6,000 орчим хүн амтай, эдийн засгийн хувьд аймагтаа дээгүүр ордог сум юм.
[засварлах] Хүмүүс
Үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар гавъяат тамирчин Жигжидийн Мөнхбат тус суманд төрсөн юм.
| Төв | |
|---|---|
| Алтанбулаг сум | Аргалант сум | Архуст сум | Баян сум | Батсүмбэр сум | Баяндэлгэр сум | Баянжаргалан сум | Баян-Өнжүүл сум | Баянхангай сум | Баянцагаан сум | Баянцогт сум | Баянчандмань сум | Борнуур сум | Бүрэн сум | Дэлгэрхаан сум | Жаргалант сум | Заамар сум | Лүн сум | Мөнгөнморьт сум | Өндөрширээт сум | Сэргэлэн сум | Сүмбэр сум | Угтаалцайдам сум | Цээл сум | Эрдэнэ сум | Эрдэнэсант сум Аймгийн төв: Зуунмод |
|