Эрдэнэ сум (Говь-Алтай)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эрдэнэ нь Говь-Алтай аймгийн сум юм.

[засварлах] Газарзүй

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум нь Монгол Алтайн уулсын төгсгөл, Их говийн баруун хойт хэсэгт /сумын төв нь аймгийн төвөөс 246 км, Улаанбаатар хотоос 946 км/ баруун талаараа Цогт сум, хойт талаараа Бигэр сум, зүүн талаараа Чандмань, Урд талаараа Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум, БНХАУ-н Ганьсу мужтай тус тус хиллэн оршино. Тус сумын нутаг хамгийн нам дор хэсэг болох, далайн төвшинөөс дээш 861 м /Алтайн цаадахь говь Гашуун гүний хоолой/-с эхлээд хамгийн өндөр цэг болох 3765 м /Эмээлцэгийн хяр/-н өндөрт, өндөр уулсын болон говь тал хээрийн бүсийг хамарсан квкм нутгийг хамарсан Гичгэний нуруу, Говийн их дархан газрын "А" бүс нутаг, Зарман, Алтайн өвөр говь, Онь-Өтгөн, Гашуун гүний хоолой, Хатан суудлийн тал, Зармангий баян бүрд, Хараат /2995м/, Зүрх хайрхан /3171м/, Цагаан-Уул/2600м/, Юмт /2054м/ зэрэг өндөх уулсууд, Өлзийт, Алдар, Цахир салаа, Жавхлант, Гурван гол, Хүдэр, Шатангийн голууд, Цэцэгнуур, Сангийн далай, Цагаан нуур, Олгой, Цац нуур зэрэг үзэсгэлэнт газар нутагтай.

[засварлах] Хүмүүс

  • Улсын баатар - В.Шарав
  • Хөдөлмөрийн баатар - Я.Намгаа
  • Хөдөлмөрийн баатар - Н.Лувсандорж
  • Төрийн соёрхолт - Д.Гунгааням
  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан - Ш.Чогсомжав
  • Гавьяат эдийн засагч - П.Лувсандорж
  • Гавьяат жүжигчин - З.Дашбалбар
  • Монгол улсын заан - Б.Соронзонболд
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр