Эрдэс хөвөн

Эрдэс хөвөн – эрдэс, чулуун материалыг хайлуулж, татаж нарийсгах замаар гаргаж авдаг хөвөн шиг материал. Эрдэс (чулуун) хөвөнг модон болон төмөр каркасан барилгын дулаалганд өргөн хэрэглэдэг.

Эрдэс хөвөн нь хүний биед хоргүй (дулаалгад мөн хэрэглэдэг шилэн хөвөн нь хортой байх жишээний) бөгөөд эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд хэрэглэх боломжтой экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Эрдэс хөвөн нь уулын чулуулгыг зууханд өндөр температурт шатааж, шөрмөслөг бүтэц шилжүүлэн, синетик холбогчтой хольж гаргаж авсан өндөр зэрэглэлийн барилгын дулаалгын материал юм. Эрдэс хөвөн нь галд шатдаггүй материал учраас галын эсрэг хамгаалалт болон ашиглагддаг. Түүнчлэн эрдэс хөвөн нь дуу чимээг маш сайн шингээдэг. Guardian эрдэс хөвөн нь барилгын хийцүүдэд (хана, хучилт, дээвэр, хамар хана) шугам хоолой, инженерийн системийн дулаан тусгаарлагч зэрэг олон зориулалтаар хэрэглэгдэж байна.

Эрдэс хөвөнгийн хэрэглээ нь:

  • Дулаан тусгаарлах өндөр чанар
  • Материалын шатдаггүй чанар
  • Дуу тусгаарлах өндөр чанар
  • Гажилтанд бага ордог
  • Ус бага нэвтрүүлэх чанар
  • Ашиглахад хялбар зэрэг олон давуу талуудаар тайлбарлагдана.