Эрзин хошуу

Эрзин хошуу
хошуу
орос. Эрзинский район
тув. Эрзин кожуун
Дөрөө нуур ба усны шувуу
Дөрөө нуур ба усны шувуу
Тува орон дахь Эрзин хошуу
Тува орон дахь Эрзин хошуу
Улс орон  Орос
БНУ  Тува
Хошуу Эрзин
Сум (6) Нэр бүхий 6 сум
Хошууны төв Эрзин
Газар нутаг 11,081.4 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 8,637 хүн [1]
Хүн ам (тооц.) 2011 онд 8,691 хүн [2]
Нягт сийрэг 0.78 хүн/км²

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс (БНТувУ)-ын I зэргийн 19 нутаг, тэр дундаа 17 хошууны нэгийг Эрзин (оросоор Эрзинский район, тувагаар Эрзин кожуун) гэнэ. Эрзин хошуу Тува орныхоо дорно-өмнө биед 11,081.4 км² газар эзлэж,[3] өмнөд Монгол улсын хоёр аймаг (Увс, Завхан), үбусад талаараа орныхоо Тэсхэм, Хаахэм, Тэрхөл гэсэн гурван хошуутай хаяа залган байрладаг. Нутгийн дорно-төв буюу гуравны хоёр нь уул тайга бол өрнө-өмнийн үлдсэн хэсэг нь Увс нуурын хотгорт багтдаг. Тэрхүү нам газраар Тэс гол (Тэс-Хем) урсдаг. Зүүн уулсаас ирж Тэст цутгах Эрзин голын адагт хошууны төв Эрзин суурин оршдог. Суурин Кызылээс дорно-өмнө зүгт 216 км зайтай. Монголтой хиллэх баруун өмнөд зурвасаар Нарийн гол (Нарын) урсаж, түүнээс холгүй хил дээр Дөрөө нуур (Төре-Хөл, озеро Торе-Холь) гэж хошуундаа том нуур бий.

Нутгийн хуваарь, ард иргэдийн тоо[засварлах | кодоор засварлах]

Эрзин хошуунд 2010 онд 8,637 хүн оршин сууж байна гээж тоологджээ.[1] Хошуу 6 сум (сомон)-нд хуваагдана. 2011 оны эхэнд 8,691 хүнтэй байв.[2]

  1. Эрзин сум - 3350 хүнтэй
  2. Нарийн (Нарын) сум - 1776
  3. Бүрэн (Морен) сум - 1100
  4. Баянтаг (Бай-Даг - «Баян-Уул») сум - 1314
  5. Шарбулан (Сарыг-Булун) сум - 874
  6. Хачиг (Качык) сум - 277

Зам тээвэр[засварлах | кодоор засварлах]

Красноярскаас салж Абакан, Кызылээр дайраад Орос-Монголын хил хүрэх улсын чанартай «М-54» зам Эрзинээр дайрна.

Иш татсан холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Численность населения Российской Федерации по городам, поселкам городского типа и районам на 1 января 2010 года
  2. 2.0 2.1 "Социально-экономическое положение Эрзинского кожууна за январь-декабрь 2011 года". Archived from the original on 2014-04-12. Retrieved 2013-04-09.
  3. Сведения на сайте Государственной службы занятости населения Республики Тыва[permanent dead link]