Эрик Бледсо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эрик Бледсо (англ. Eric Bledsoe, 1989 оны арванхоёрдугаар сарын 9-нд Алабама мужийн Бирмингем хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Финикс Санс багийн холбон тоглогч юм. Кентаккийн коллежоос 2010 оны драфтаар Оклахома Сити Тандер багт №18-аар сонгогдсон ч Лос Анжелес Клипперс (2010—2013) багийн хөөцөлдлөгөөгөөр элсэж байв. 2013 оны долоодугаар сарын 10-нд одоогийн багтаа ирсэн юм.[1] Шинэ баг дахь анхны тоглолтондоо тэрээр Портлэнд Трэйл Блэйзерс багийг 104-91 харьцаагаар хожсон тоглолтонд 22 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт хийсэн байдаг байна. Бледсо 2011 онд НБА-гийн хоёр дахь шинэ багийн бүрэлдэхүүнд нэрлэгдэж, 2013 оны Бүх оддын тоглолтын цагирагт довтлох тэмцээнд оролцож байв.

Товч мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 185 см
  • Жин — 88 кг
  • Өмсгөлийн дугаар — 2

Эшлэл[засварлах]

  1. Suns Complete Deal for Eric Bledsoe and Caron Butler. NBA.com. 10 July 2013-д хандсан.

Холбоос[засварлах]

Загвар:Финикс Санс багийн бүрэлдэхүүн