Эрнест Хемингуэй

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эрнест Хемингуэй
Ernest Hemingway 1923 passport photo.jpg

Хемингуэй, 1923 он

Төрсөн Эрнест Миллер Хемингуэй
1899 оны 7 сарын 21
Иллинойс, Америкийн Нэгдсэн Улс
Нас барсан 1961 оны 7 сарын 2
Кетчум, Айдахо, Америкийн Нэгдсэн Улс
Мэргэжил Зохиолч
Гарал үүсэл Америк
Шагналууд Пулитцерийн шагнал (1953)
Нобелийн шагнал (1954)
Гарын үсэг Ernest Hemingway Signature.svg

Эрнест Миллер Хемингуэй (англ. Ernest Miller Hemingway, 1899 оны зургаадугаар сарын 22 - 1961 оны долоодугаар сарын 2) нь Америкийн зохиолч, сэтгүүлч юм. 1954 онд «Өвгөн тэнгис хоёр» туужаараа Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Америкийн утга зохиолыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн дайны цагийн амьдралыг хүүрнэн бичих талаараа нэрд гарсан зохиолч байв.

Намтар[засварлах]

Хемингуэй, 1939 он

1899 оны зургаадугаар сарын 21-нд эмч Кларенс Эдмонт Хемингуэй, хөгжимчин Грейс Холл-Хэмингуэй нарын анхны хүү болон мэндэлжээ. Марк Твен, Стивен Крейн, Теодор Драйзер, Синклер Льюис нарын адил сайн зохиолч болох хүслээ өвөртлөн Хэмингуэй сэтгүүлч болсон гэдэг. «Cansas City Star» сонины сурвалжлагчаар бичгийн ажлын гараагаа эхлэж байсан бол 1918 онд Италид очин жолооч болон Италийн фронтод элсэн Дэлхийн нэгдүгээр дайнд оролцоод амжжээ. Хэд хэдэн удаа шархдсан офицер Хэмингуэй 1919 оны нэгдүгээр сард эх орондоо эргэн ирж түр хугацаагаар амарч байгаад Чикагогийн «Toronto Star» хэмээх сонины газрын улс төрийн тоймч сэтгүүлчээр ажиллахын сацуу зохиол бичих ажилдаа шаргуу орсон байна. 1921 оны есдүгээр сарын 3-нд тус сониныхоо гадаад дахь сурвалжлагчаар Францад томилогдон ажиллах болов. Парист байх 20 сарын хугацаанд сониныхоо захиалгын дагуу 80 гаруй өгүүлэл, найруулал бичиж 1925 онд эмхтгэл болгон хэвлүүлсэн ажээ. 1926 онд «Индиан отог» нэртэй богино өгүүллэгээ бичин алдаршсан бөгөөд түүнээс хойш «Нар мандсаар байна-Фиеста» тууж (1926), «Гоонь эрчүүд»(1927) өгүүллэг, «Зэр Зэвсэг минь баяртай» (1929) тууж, «Үдийн үхэл» (1932), «Килиманжаро уулын цас» (1933), «Ялагч үгүй» (1933), «Францис Макомберийн богино боловч аз жаргал амьдрал» (1935) өгүүллэг, «Хэнийг дуудаж хонх цохив» (1937) тууж, «Өвгөн тэнгис хоёр» (1952) тууж, «Найр хойшлогдсон нь» (1964) зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан билээ.

Хэмингуэйн барималын арын ханан дахь зурганд Фидель Кастро Хэмингуэйд шагнал гардуулсны дараахь үеийн агшин үлджээ.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]