Эрсан Ильясова

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ersan Ilyasova Bucks.jpg

Эрсан Ильясова (тур. Ersan İlyasova, 1987 оны тавдугаар сарын 15-нд Эскишехир хотод төрсөн) — Туркийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Милуоки Бакс багийн жижиг болон хүчний довтлогч юм. 2005 оны драфтын №36 тэрээр Милуоки Бакс (20062007) багт хуваарилагджээ. 2007 оны зургаадугаар сарын 16-нд Ильясова Испанийн Барселона багтай хоёр жилийн гэрээ байгуулан элссэн байдаг.[1] Уг багт тоглосон анхны Турк тоглогч нь тэр байв.[2] 2009 оны долоодугаар сард Бакс багтаа 7 сая доллараар гурван жилийн гэрээг байгуулан эргэн ирсэн юм.[3][4] 2012 оны хоёрдугаар сарын 19-нд хувийн шилдэг тоглолтоо Нью Йорк Никс багийн эсрэг 29 оноо, 25 самбараас бөмбөг авалт авсан үзүүлэлтээр үзүүлж байлаа. Ильясова Туркийн шигшээ багт 2006 оноос хойш тоглож байгаа бөгөөд 2010 оны ДАШТ-д мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Товч мэдээлэл[засварлах]

  • Өндөр — 208 см
  • Жин — 106 кг
  • Өмсгөлийн дугаар — 7

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]

Загвар:2006 оны ДАШТ-д Туркийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг Загвар:2009 оны ЕАШТ-д Туркийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг Загвар:2010 оны ДАШТ-д Туркийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг