Эршүүгийн Отгонбаяр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эршүүгийн Отгонбаяр

Э.Отгонбаяр, Констанц, Герман 2009
Төрсөн Баян гол овогтой, Эршүүгийн Отгонбаяр
1981 оны 1 сарын 18
Улаанбаатар
Үндэстэн Flag of Mongolia.svg Монгол
Төгссөн сургууль Германы Урлагийн Их сургууль
Ажил Зураач

Эршүүгийн Отгонбаяр (* 1981 оны 1 сарын 18нд Улаанбаатар) нь орчин үеийн Монголын дүрслэх урлагийн нэгэн төлөөлөгч, уран зураач юм. Түүний уран бүтээлдээ ашигладаг нэр нь ОТГО.


Намтар[засварлах]

Отгонбаярын эцэг Балжидын Эршүү, эх Норовсүрэнгийн Батаа нь Улсын Хэвлэх үйлдвэрт насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан ажээ. Тэрбээр найман хүүхэдтэй айлын нэг юм. Гэр бүлд нь урлагийн хүн байгаагүй ч багадаа "Би морь зурах шуналтай." гэж ярьдаг байсан тэ­рээр хэзээнээс уран зурагт дур­лас­наа мэддэггүй гэнэ. [1] Э.Отгонбаяр эх орондоо 1998 онд Монгол зургийн ангийг төгсөж уран бүтээлч болох гараагаа эхэлжээ. Удалгүй Монгол зураг болон Монголын түүхийн судлаачаар бие даан ажиллаж байх үедээ Нүүдэлчидийн соёлын холбогдолтой угсаатан зүйн 400 гаруй судалгааны зураг зурж эмхэтгэсэн байдаг.

2005 оноос хойш Герман улсад амьдарч байгаа тэрээр Бер­лин хот дахь Германы Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр суралцаж 2010 онд урлагийн мастерийн зэрэгтэй төгссөн аж. 2010 онд Берлин хотод Отгонбаярын үүсгэн байгуулсан "ЗУРАГ" нэрт галерей[2] нь Монголын урлагийн түүхэнд монгол хүний хилийн чанадад нээсэн анхны галерей юм.

Э.Отгонбаяр нь 1996 оноос хойш үзэсгэлэнгээ гаргаж ирсэн ба, 2001 оноос хойш эх орондоо төдийгүй Герман, Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг улсуудад үзэсгэлэн зохион байгуулсан байна.[3]

Уран бүтээл[засварлах]

ХҮН 660x217см, акрил зотон 2010-2012 "ОТГО" Э.Отгонбаяр
Туурайн төвөргөөн −12, гуаш даавуу, 120x160см, 2008 "ОТГО" Э.Отгонбаяр

Бурханы зураг[засварлах]

Тэрбээр өнөө үеийхэнд уламжлалт урлагийг эерэг талаас нь таниулах, монголын соёлын өвийг хамгаалах зорилгоор монголын миниатур зургийн уламжлалт техникүүд болон угсаатан зүйг судалсан нь чамгүй үр дүнтэй явагдсан байна. Эдгээр уламжлалт техникүүдийн нэг нь "Thangka" бурханы зураг юм. Отгонбаяр энэ бясалгал мэт төвлөрөлтийн дээд цэгээр үйлдэгддэг өвөрмөц урлах ухааны уламжлалт техникийн аргыг ашиглан өнөөдрийг хүртэл 600 гаруй Бурхадыг бүтээжээ.[4]


Комик[засварлах]

Отгонбаярын 1998 оноос ажиллаж байгаа нэгэн төсөл бол Монголын Нууц Товчоо-г Монгол Зургийн аргаар зурагжуулах юм. Энэ ном нийт 620 гаруй хуудастай 3000 орчим зурагтай аж.[5] “Монголын Нууц Товчоо”-г дэлхийн олон хэл дээр орчуулсан байдаг. Тэрээр Монголын нэгэн сэтгүүлд хэлэхдээ:

  • “Манайхан “Монголын Нууц Товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, гадаад хэлээр мянга орчуулаад ч гадаадынхан бас л ойлгохгүй шүү дээ. Монгол зураг бол номын зураг тэр тусмаа комик зурганд их тохирмжтой. Миний санаа энэ зургаас монгол комик стиль гаргаж, монголынхоо түүх, ёс заншил болон соёл урлагийг олон улсад зөв талаас нь таниулах ажил юм. Ер нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхон цуглуулж уншдаг, тэр дундаа залуу үеийнхэн илүү сонирхдог мөн залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд үлддэг шүү дээ. Тэгэхээр Монголын түүхийн сэдэвтэй энэ номыг комик зургийн аргаар олон улсад гаргаж чадвал тус орнуудын шинэ залуу үеийхэнд Монголын урлагийг ямарваа нэгэн хэмжээгээр таниуллаа гэж ойлгож болно.“[6]

Чөлөөт уран бүтээл[засварлах]

  • "Диваажин[7] [8] -07" гуаш, даавуу, 21 x 30 см, зурсан он 2003

Түүний 2002 оноос хойш бүтээж байгаа "Диваажин" цуврал зургууд нь Монгол зургийн аргаар бүтээгдсэн бичил миниатур зурагнууд юм.

  • "Туурайн төвөргөөн[9] [10] -12", гуаш, даавуу, 120 x 160 см, зурсан он 2008

Отгонбаярын 1999 оноос бүтээж байгаа "Туурайн төвөргөөн" цуврал зургуудын гол онцлог нь нэг зурганд мянга мянган бичил морид багтсан байдаг юм.

  • "ХҮН[11]" зураг 660 x 217 см, акрил зотон зурсан он 2010-2012

Уг зурганд 11000 гаруй хүн амьтны дүрслэл орсон нь Монголдоо төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд "нэг зурганд" урьд өмнө байгаагүй хамгийн олон хүн дүрслэгдсэнээрээ онцгой юм.

ХҮН зураг
"ХҮН" зураг 660 x 217 см, акрил зотон зурсан он 2010-2012


Кино[засварлах]

  • "ЗУРАГ" кино[12], Берлин 2010, Тобиас Вулф (Tobias Wulff)

"AVINTH FILM BERLIN”-ий кино найруулагч Тобиас Вулф (Tobias Wulff) “ЗУРАГ” нэрт 17 минутын богино хэмжээний баримтат энхүү кинонд Э.Отгонбаярын уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй дурдагдахаас гадна, хэрхэн Герман улсад ЗУРАГ галерей үүсгэн байгуулагдсан тухай өгүүлнэ.

Энэхүү кино нь 2011 онд Монголын Үндэсний Телевизийн уран бүтээлчид Монгол хэлнээ хөрвөөж эх орон даяар хоёр удаа цацсан.

  • "ХҮН" кино[13], Берлин 2012, Даве Ложек (Dave Lojek)

2012 оны 3 сарын 17нд "ХҮН" (660 x 217 см) зургийн нээлтийн ажиллагааны үед хийгдсэн баримтат кинонд Монголын хөөмийн урлагийн нэрт төлөөлөгчдийн нэг Хосоо (Дангаагийн Хосбаяр) болон түүний "Transmongolia" хамтлагийнхан ХҮН зурганд зориулсан амьд хөгжмийн тоглолт орсон болно. ХҮН зургийн нээлтэнд бүтээлийг хананд тусгай материалаар хучсан байсан ба үзэгчид суудалдаа суух хүртэл тус зургийн тухай мэдээлэл төсөөлөлгүй байтал хөгжим эхэлсний дараа бүтээлгийг хуулан гэнэт гаргаж ирснээр онцлогтой.

Монгол телевизийн нэвтрүүлэг[засварлах]

  • ТМ телевизийн “Бүтээл төрөх агшин”[14] нэвтрүүлэг, Улаанбаатар, 2012 он
  • SCH телевизийн “ТВ Урлан”[15] нэвтрүүлэг, Улаанбаатар, 2012 он

Ном[засварлах]

  • Э.Отгонбаяр: ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН Хийморь хэвлэлийн газар, Улаанбаатар 2004, ISBN 99929-74-08-7
  • Э.Отгонбаяр: БУРХАД Хийморь хэвлэлийн газар, Улаанбаатар 2004, ISBN 99929-74-07-9

Шагнал[засварлах]

  • ЭРДЭМ алтан медал, Монголын Хүүхдийн Ордон 1996
  • Монгол улсын ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЬЯАСТАН Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам 2004

Бие даасан Үзэсгэлэн[засварлах]

Э.Отгонбаяр: ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН, 2004
Э.Отгонбаяр: БУРХАД, 2004

1996[засварлах]

2007[засварлах]

  • БУРХАД Үзэсгэлэн, "Adelhausermuseum" Музей, Фрайбург, Герман
  • МОНГОЛ МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Фрайбүрг, Герман
  • МИНИАТУР ЗУРАГ Үзэсгэлэн Герман Банк (Deutsche Bank), Берлин
  • ЗҮРХНЭЭС МЭДЭРСЭН ДИВААЖИН Үзэсгэлэн, Мюнхен, Герман
  • ОТГО ОЙРЭБРО ХОТОД Үзэсгэлэн, "Konstfrämjandet" Галерей, Ойрэбро, Швед

2009[засварлах]

  • ОТГО ОЙРЭБРО ОРДОНД Үзэсгэлэн, Ойрэбро, Швед
  • ОТГО СЭЭХАЙМ ОРДОНД Үзэсгэлэн, Констанц, Герман

2011[засварлах]

  • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
  • ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН Үзэсгэлэн, Монголын Соёлын Төв, Бонн, Герман
  • БУРХАД Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
  • МОНГОЛ АЯН - 1 Үзэсгэлэн, Альзас, Франц
  • МОНГОЛ АЯН - 4 Үзэсгэлэн, Лайпциг, Герман

2012[засварлах]

  • ХҮН Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
  • КАМА СУТРА "KAMA SUTRA in Miniature" Үзэсгэлэн, ЗУРАГ Галерей, Берлин
  • ОТГО арт Үзэсгэлэн, "Commerzbank" Бранденбург хаалга, Берлин
  • ОТГО арт Үзэсгэлэн, Цагаандариум Арт Галерей & Музей, Улаанбаатар
  • ОТГО арт Үзэсгэлэн, Улаан Гэр Галерей, Хаан Банк, Улаанбаатар

Зургийн цомог[засварлах]

Иш үндэс[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Эршүүгийн Отгонбаяр»