Эрэлт ба нийлүүлэлт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

ЭРЭЛТ- "Эрэлт" гэдэг нэр томъёо эдийн засагчийн хувьд өвөрмөц ач холбогдолтой. Эрэлт график хэлбэрээр дүрслэгдэх бөгөөд энэ нь тодорхой үед үйлчилж байгаа үнийн аль нэгээр хэрэглэгчид худалдан авахад бэлэн байгаа бүтээгдэхүүний тоог харуулна. ЭРЭЛТИЙН ХУУЛЬ Үнэ ба эрэлтийн тоо хэмжээний хооронд сөрөг буюу урвуу холбоо байдаг. Энэ урвуу холбоог эдийн засагчид эрэлтийн хүүль гэж нэрэлдэг юм. Энэ хуулийн үндэс юу вэ? Энэ асуултанд хариулахын тулд батлах хэд хэдэн түвшин ашиглаж болно.