Эрээн дальт бяцхан шувуу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эрээн дальт бяцхан шувуу
Эм эрээн дальт бяцхан шувуу
Эм эрээн дальт бяцхан шувуу
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Дэд анги: Neornithes
Доод анги: Neognathae
(зэрэглэлгүй) Cypselomorphae
Баг: Apodiformes
Овог: Trochilidae
Вигорс, 1825

Эрээн дальт бяцхан шувуу ньTrochilidae овгийн шувуу ба Америк тивээс гаралтай. Энэ бүлэг шувууд нь биеэр хамгийн жижигт тооцогдох бөгөөд дэлхийн хамгийн жижиг шувуу соно бялзуухай багтдаг. Эдгээр шувууд нь секундэд 12-90 удаа далавчаа дэвж, агаарт нэг газраа тогтож чаддаг ба мөн хойшоо ухарж нисэж чадах цорын ганц бүлэг болно. Эрээн дальт бяцхан шувуу нь 15 м/с (54 км/ц) хурдтай ниснэ.

Хооллолт[засварлах]

Энэ шувуу нь цэцгийн бал, шүүсээр хооллох ба ургамлын тоос хүртээгчийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Ялангуяа гүнзгий хоолойтой, хонхон болон бүрээ хэлбэрийн цэцэг ургамалд. Дан цэцгийн бал нь шим тэжээлээр хангалтгүй тул шавьж, аалз зэргээр хооллож уураг, амин хүчил, витамин, эрдэс бодисын хэрэгцээгээ хангана. Ангаахайгаа тэжээж буй үед энэ нь бүр ч чухал юм.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Trochilidae