Эр бэлгийн эс

Сперрийн бүтэц

Эр бэлгийн эс буюу сперматозоид нь 0.05 мм урттай эс юм. Ихэнх хэсгийг сүүл эзэлнэ. Толгой нь 0.006 мм хэмжээтэй байх ба цусны улаан эстэй хэмжээгээр дүйдэг.

Эр бэлгийн эс боловсрох[засварлах | кодоор засварлах]

Үрийн суваг гэж нэрлэдэг, өөр хоорондоо нягт холбогдож, тахиралдаж гогцоорсон 750-800 гаруй сувганцруудаас төмсөг бүрэлддэг. Сувганцрын дотор ханан дахь сперматогони гэж нэрлэгдэх дусал хэлбэртэй эсүүдээс үрийн шингэн бүрэлддэг. Эр бэлгийн эс боловсролтын эхний шатанд анхдагч сперматоцитоос жижиг хэмжээтэй хоёрдогч сперматоцит болон хувирч улмаар сперматозоидийн сүүл хөгжиж эхэлнэ. Энэ бүх үйл явцын дараа сперматозоидууд сувганцрын голоор нүүдэллэнэ. Эцсийн шатанд сперматозоидод урт сүүл ургаж бие гүйцдэг байна. Секунд тутамд хэдэн зуун эр бэлгийн эс үүсэх ч ойролцоогоор 2 сарын дараа бие гүйцдэг.

Stub icon

Энэ сексологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ нөхөн үржихүйн биологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.