Эстон
| Бүгд Найрамдах Эстон Улс
Eesti Vabariik
|
||||||
|
||||||
| Төрийн дууллын нэр: эст. "Mu isamaa, mu õnn ja rõõm" «Эх орон минь - миний баяр жаргал» |
||||||
|
Эстон улсын газар нутаг (улаанаар дэвсгэрлэсэн)
|
||||||
| Нийслэл + их | ||||||
| Албан хэл | Эстон хэл | |||||
|---|---|---|---|---|---|---|
| Ард түмэн (2010 он) |
68.7% - Эстон 24.8% - Орос 4.9 % - бусад 1.5 % - тодорхойгүй[1] |
|||||
| Цуг хэлэгдэх нь | Эстоныхан | |||||
| Төр засаг | Парламентийн бүгд найрамдах засаг | |||||
| - | Ерөнхийлөгч | Тоомас Ильвес | ||||
| - | Ерөнхий сайд | Андрюс Ансип | ||||
| Улсын хурал | эст. "Riigikogu" («Улсын Бүгд Хурал») |
|||||
| Тусгаар тогтносон нь | ||||||
| - | ЗХУ-аас | 1991 оны 8 сарын 20 | ||||
| Дэвсгэр газар | ||||||
| - | Бүхэлдээ | 45,227 км2 (132) | ||||
| - | Гадаргын ус (%) | 4.45% | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2010) | 1,340,194[2] (151) | ||||
| - | Тооллого (2012) | 1,294,236[3] | ||||
| - | Нягт сийрэг | 29 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧТ) | 2012 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $27.313 тэрбум[4] | ||||
| - | Нэг хүнд | $21,059[4] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2012 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $22.225 тэрбум[4] | ||||
| - | Нэг хүнд | $16,636[4] | ||||
| ОТББИ (2009) | 31.4 | |||||
| ХХИ (2011) | ▲0.835[5] (маш сайн) (34) | |||||
| Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) | |||||
| Цагийн бүс | ДЕЦ (НЗНЦ+2) | |||||
| - | Зуны цаг | ДЕЗЦ (НЗНЦ+3) | ||||
| Домэйн нэр | .ee1 | |||||
| Утасны томьёо | +372 | |||||
| 1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ | ||||||
Дорно умард Европт оршдог Балтын гурван орны хойд талынх нь Эстон улс (эст. Eesti) юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Эстон Улс (эст. Eesti Vabariik) гэнэ.
Эстон нь Балтын тэнгисийн эх газар руу түрж орсон хэсэг болох Финийн булангаар хойд талаараа, Ригын булангаар баруун урд талаараа, яг Балтын тэнгис нэрт усаар баруун талаараа далай тэнгист тулна. Урд талаараа Латви (343 км зурвас), зүүн талаараа Орос (338.6 км) гэх хоёр улстай газраар хиллэдэг.[6] Балтын тэнгисийн цаана өрнө зүгт Швед, умар зүгт Финланд хоёр улс Эстонд илүү ойр байрладаг.
Эстон 45,227 км² (дэлхийд 132-р том) газар нутагтай, 2010 оны үед 1.3 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байсан юм.[2] Нэгж км²-т 29 хүн (дэлхийд 181-р шигүү ) оногдож байна. Газар нутаг, хүн амын тоогоор харьцангуй жижиг улсад тооцогдоно.
Сүүлийн зуун жилийн түүхийг сөхвөл Эстон Хаант Оросыг мөхсөний дараа 1918 онд дараа тусгаар тогтнолоо зарлаж, хөрш улсууддаа эзлэгдэх шахаж, хориод жил тусгаар байсны дараа дэлхийн II дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж 15 БНУ-ын нэг болсон. 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогносон юм.
2011 оны тооллогоор хүн амын 68.7% (889,770)-ийг Эстончууд, 24.8-ийг Оросууд, 6.5%-ийг бусад яс үндэст хүмүүс эзлэж байна.[7] Эстончуудын Эстон хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Эстон орон хэдий газар нутгийн байршлаар Балтын гэх боловч Эстон хэл нь Балт төрлийн хэл биш харин Урал язгуурын Фин төрлийн хэл болохын хувьд Эстончууд Финчүүдтэй илүү хамаатай ард түмэн юм.
Эстон улсын нутаг дэвсгэр эхлээд 15 нэгжид хуваагддаг. Эстоноор "maakond" (орос. уезд; англ. county) гэх энэ нэгж дунджаар 4,742 км² нутаг, 90 мянган хүнийг харьяалдгаас үзвэл монголоор «хошуу» гэж нэрлэж болохуйц юм. Эсвэл нарийн тооцохгүйгээр «муж» гэж ойлгож болно. Эстонд нийслэл Таллин (2010 онд 411,980 оршин суугчтай байв), Тарту (103,284) гэх бумаас олон хүнтэй хоёр л хот байдаг.
Иш баримт [засварлах]
- ↑ Population by ethnic nationality, 1 January, year. stat.ee. Statistics Estonia. 2010-Dec-29-д хандсан.
- ↑ 2.0 2.1 Statistics Estonia. Stat.ee (1 January 2011).
- ↑ (2012) "2012. Aasta rahva ja eluruumide loendus (Population and Housing Census)" (in Estonian and English) (PDF) 1.
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 Estonia. International Monetary Fund. 18 April 2012-д хандсан.
- ↑ Human Development Report 2011. United Nations (2011). 14 August 2011-д хандсан.
- ↑ Estonian Republic. Official website of the Republic of Estonia (in Estonian)
- ↑ census 2011
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |