Эхлэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эхлэл ном нь Библийн болон Хуучин гэрээний эхний ном болдог ба Библийн гол танилцуулга болдог. Номын нэр нь тус номын анхны үг болох берешид ("Эхэнд") хэмээх еврей үгнээс гаралтай болохыг тогтоосон. Англи Библийн "Genesis" хэмээх нэр нь еврей үгний "үүсэл, эх сурвалж, бүтээл ба юмсын эхлэл" гэсэн утгатай грек орчуулга юм. Эхлэл ном бол "бүх эхлэлүүдийн ном" хэмээн ХристИтгэлт теологичид үздэг. Эхлэл номын бичигч нь өөрийгөө номдоо ганц дурдаагүй бөгөөд Танахын (Библийн эхний таван ном) бичигч Мосе байсан гэдэгт эргэлзэлгүй итгэдэг. Мөн эртний Еврейчүүд болон сүмийн зэрэгтнүүд Мосег Эхлэл номын бичин хянагч хэмээн гэрчилсэн байдаг.

Эхлэл ном нь бүтээл, хүн төрөлхтөний түүхийн эхлэл, Еврей ард түмний гарал үүсэл, Абрахам болон еврейчүүдийн өвөг дээдсүүдтэй байгуулсан Бурханы гэрээг тодорхой бичсэн.

Эхлэл номыг чухал 2 хэсэгт хуваадаг бөгөөд энэ нь:

  • 1-11-р бүлэгт Адамаас Абрахам хүртэл хүн төрөлхтний эхлэл үе ба таван түүхэн үед хуваадаг.
    • Бүтээл: Бурхан бүх зүйлийг бүтээсэн, үүний дотроос Адам, Ева хоёрыг бүтээгээд Еден цэцэрлэгт амьдруулсан (1-2-р бүлэг).
    • Уналт: Адам, Евагийн алдаанаас хүн төрөлхтний түүхэнд гэм орж ирсэн. Гэм нүглийн хараал орж ирсэн (3-р бүлэг).
    • Каин ба Абел: Нийгэмшилийн 2 өөр үндсийг тавьсан. Бурханлаг үндэстэн, Бурхангүй харанхуй үндэстэн (4-5-р бүлэг).
    • Усан галав: Эрт дээр үед амьдарч байсан Ноагийн үед дэлхий бусар муугаар дүүрэхэд Бурхан зөвхөн зөв шударга Ноагийн гэр бүлийг өршөөн авраж, ертөнцийг усан галаваар устгасан (6-10-р бүлэг).
    • Бабелийн цамхаг: Усан галавын дараа дэлхийн хүн төрөлхтөн шүтээн шүтэж, тэрслүү болоход, Бурхан хүн төрөлхтнийг хэл соёлоор нь ялгаатай болгож, дэлхий даяар тараасан (11-р бүлэг)
  • 12-50-р бүлэгт Еврей ард түмний эхлэл ба Бурхан авралын зорилго Израйлийн дөрвөн гол өвөг эцэг болох Абрахам, Исаак, Иаков, Иосефийн амьдралд үргэлжлэхэд чиглэгдсэн. Бурхан Абрахамыг дуудсан дуудлага хийгээд түүнтэй ба үр удамтай нь байгуулсан гэрээ болон Египет дэх израйльчуудад нүүрлэсэн боолчлолоор төгсдөг.

Эхлэл ном нь нийт 50 бүлэгтэй ба МЭӨ 1445-1405 оны үед бичигдэж дууссан. Манай дэлхий хамгийн эртний бичвэр юм.

Мөн үзэх[засварлах]