Эштон Кутчер

Эштон Кутчер
Ashton Kutcher
Кутчер 2023
Кутчер 2023
Бүтэн нэр Кристофер Эштон Кутчер
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1978 оны 2 сарын 7
Төрсөн газар Сидар-Рапидс, АйоваАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1998—2014
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин

Кристофер Эштон Кутчер[1] (Англи: Christopher Ashton Kutcher; 1978 оны хоёрдугаар сарын 7; Айова, Сидар-Рапидс) — Америкийн жүжигчин, продюсер. Алдаатай Катчер дуудлагаараа олонд нэршсэн.[2]

Католик шашинтай Чех, Ирланд, Герман гаралтай[3][4] гэр бүлд мэндэлсэн Катчер ахлах сургуулиа Вашингтонд төгсөнгүүтээ цагдаад "хулгайгаар" тэмдэглэгдсэн ойворгон нэгэн байж. Дээд сургуулиасаа хасагдсан 1996 онд загварын өмсөгчөөр шалгаран тэнцэж, «Келвин Клейний» сурталчилгаанд оролцжээ. Варнер Бросын «70-аад оны шоу» сериалын дүрийн Лос-Анжелес дахь сонгонд тэнцсэнээр жүжигчиний гараагаа эхэлсэн түүхтэй. «Сувдан эргийн» (2001) шалгаруулалтанд Жош Хартнеттад ялагдсан ч «Хуримласан хос» (2003) алдаршсан.

Деми Муртай ханилаад салсан (2005—2013) Катчер Мила Кунистай сүйлсэнээр 2013 онд охинтой болсон.

Онцлох бүтээл[засварлах | кодоор засварлах]

Он Монголоор Эх хэлээр Дүр
2003 к Хуримласан хос Just Married Том Лизэк
2003 к Даргын охин My Boss’s Daughter Том Стэнсфилд
2004 к Эрвээхэй нөлөө The Butterfly Effect Эван Трэборн
2006 к Бобби Bobby Фишер
2006 к Ангийн улирал Open Season Эллиот
2011 к Сексээс илүү No Strings Attached Адам Франклин
2011 к Оны өмнөхөн New Year's Eve Рэнди
2013 к Жобс Jobs Стив Жобс

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Kutcher — inogolo, Как произносится Ashton Kutcher — Forvo, интервью с Кутчером (1997).
  2. Яндекс. Новости
  3. Stated on The Tonight Show with Jay Leno, August 12, 2003
  4. "Pedigree Chart for Diane Finnegan". Lobdellkrotzgenealogy.com. May 28, 2010. Archived from the original on Есдүгээр сар 5, 2012. Retrieved June 14, 2012.

Stub icon

Энэ жүжигчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.