Юйвэнь

Юйвэнь (Хятад: 宇文, < əbən < *çimgen, Түрэг хэлний "өвс") — 3-4-р зуунд тодорч байсан сяньби үндэст овог аймаг байв.

Юйвэнь нь Хүннүгийн харьяаны татаб аймгаас гаралтай бөгөөд Лууха гол, Сунгари голын эхэнд нутаглаж байсан.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Анх толгойлогч нь юйвэнь овогт Мохуай гэгч байсныг дүү Пухуэй нь залгамжилсан. Пухуэйг хүү Чюбучинь нь залгамжлаж, дараа нь хүү Могуйд ахлагчийн байр сууриа өвлүүлжээ. Могуй өмнөд сяньбийн эсрэг олон аймгийн эвсэл толгойлж, мужун овогтонтой байлдаж 302 онд шаньюй цолтой болж байв.

Могуйг хүү Сидугуань нь залган шаньюй болж мужунтай үргэлжлэн дайтаж, Жичөн (Жи балгас)-г довтолж байв. Удаан дайтсаны эцэст ялагдан дутаасан ба түүний орыг хүү Чидэгуй нь залгаж авсан. Чидэгуй Жяошуй голын эрэгт бэхлэлт үүсгэсэн боловч мужун Жэний довтолгоонд ялагдаж олон юйвэнь олзлогдон, түмэн хүн алагдав гэжээ. Юйвэнийг байлдан дагуулсан сяньбийн мужун овогтон 344 онд Түрүү Янь улсыг үүсгэсэн.

Юйвэнь овогтноос хожим Тай гэгч баатар тодрон 6-р зуунд Умард Жоу улсыг үүсгэж байсан.

Толгойлогч[засварлах | кодоор засварлах]

Овог нэр Тэргүүлсэн он жил
нангиад сурвалжид бичсэнээр
Юйвэнь Мохуай 260-293 он
Юйвэнь Пухуэй 293 он-3-р зууны эцэс
Юйвэнь Чюбучинь 3-р зууны бөгс
Юйвэнь Могуй 3-р зууны төгсгөл - 4-р зууны эхэн (302 он?)
Юйвэнь Шидугуань 4-р зууны эхэн
Юйвэнь Чидэгуй 4-р зууны эхэн -333 он
Юйвэнь Идоугуй 333-345 он

Хожуу үеийн алдартанууд[засварлах | кодоор засварлах]