Юсси Яаскеляйнен

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Юсси Яаскеляйнен
Jussi Jaaskelainen August 2011.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Юсси Альберт Яаскеляйнен
Өндөр 1.91 м [1]
Тоглодог байрлал Хаалгач
Клубийн мэдээлэл
Одоогийн клуб АнглиБолтон Уондерерс
Дугаар 22
Залуучуудын баг
ФинландМиккелин Паллоилият
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
1992–1995 ФинландМиккелин Паллоилият 64 (0)
1996–1997 ФинландВаасан Паллосеура 54 (0)
1997– АнглиБолтон Уондерерс 476 (0)
Үндэсний шигшээ
1998–2010 ФинландФинланд 56 (0)
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 18:06, 2011 оны 12 сарын 31.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог сүүлд шинэчилсэн: 2010 оны 10 сарын 13

Юсси Альберт Яаскеляйнен (Финланд хэл: Jussi Albert Jääskeläinen, 1975 оны дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн) нь Финландын хөлбөмбөгчин бөгөөд Болтон Уондерерс Премьер лигт тэр дундаа Болтон Уондерерс багт 1997 оноос хойш хаалгачаар тоглож байгаа юм.[2]

Яаскеляйнен.

Зүүн Өмнөд Финландын Миккелин хэмээх хотод төрсөн Яаскеляйнен нутгийнхаа Миккелин Паллоилият багаас мэргэжлийн тоглогчийн замналаа 1992 онд эхлүүлж 1996-1997 оныг хүртэл Ваасан Паллосеура багт тоглож байв. 1997 онд Болтон Уондерерс ирсэн даруйдаа гарааны үндсэн бүрэлдэхүүнд багтсан ч гэмтэл бэртлийн улмаас удаан хугацааны турш талбай дээр гараагүй юм. 2000-01 оны улиралд талбайдаа эргэн ирсэн Яаскеляйнен дараа улирал нь Премьер лигийн тэргүүн ивээн тэтгэгчийн нэрэмжит Оны шилдэг хаалгач шагналын эзэн болж байв. Түүнийг эгнээндээ элсүүлэх хүсэлтэй Арсенал, Реал Мадрид, Манчестер Юнайтед болон Милан багууд байсан ба Голландын мэргэн бууч Рүүд ван Нистелройгийн кареер дахь анхны торгуулийн цохилтыг хааж байсан тохиолдол бий.

Яаскеляйнен Финландын шигшээ багийн бүрэлдэхүүн дэх анхны гараагаа 1998 оны гуравдугаар сарын 25-нд Мальтагийн шигшээ багийн эсрэг хийж байсан ба Антти Ниемийн дараагийн буюу Финландын хоёрдугаар хаалгачаар тоглож байгаад 2005 онд улсынхаа тэргүүн хаалгач болсон билээ.

[засварлах] Эшлэл

[засварлах] Холбоос

Commons
Commons: Юсси Яаскеляйнен - зураг, дуу, бусад юмс

Загвар:Финландын Оны шилдэг хөлбөмбөгчин

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр