Яков Блюмкин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Яков Блюмкин
Яков Блюмкин
Яков Блюмкин
Төрсөн 1898 он
Одесс
Нас барсан 1929 он
Москва
Үндэстэн орос
Ажил тагнуул

Яков Блюмкин нь Оросын октябрийн хувьсгал, Иргэний дайны жилүүдэд хутган үймүүлэгч, нууц туршуул, хорлон сүтгэх олон үйлдэл хийсэн авантюрист юм.

1921 онд Монголд ирсэн зөвлөлтийн тагнуулын нууц удирдагч Яков Блюмкины хэрэгжүүлсэн далд ажиллагаа олон хүнийг хэлмэгдүүлэхдээ 1922-24 оны хооронд дөрвөн том монгол төрийн зүтгэлтэнг зүй бусаар хороожээ. Ерөнхий сайд асан Догсомын Бодоо хувьсгалын эсэргүү хэмээгдэн цаазлуулж, Бүх цэргийн жанжин асан Дамдины Сүхбаатар зөвлөлтийнхэнд хорлогдон амь алдаж, Монгол улсын хэмжээт эрхт хаан VIII Богд Жавзандамба хутагт “коминтерний үрэл үмхэж”, Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин Солийн Данзан хувьсгалын эсэргүү хэргээр мөн цаазлагдсан байна. Энэ тухай Тагнуулын Ерөнхий Газрын Oлон нийттэй харилцах алба эрхлэн бүтээсэн цуврал нэвтрүүлгүүдэд тодорхой мэдээлжээ. Сүхбаатар, Данзан, Ерөнхий сайд Дамдинбазар гэх мэт хүмүүсийг алсан Элбэгдорж Ринчино гэгч тийм их эрх мэдэлтэй хүн байв уу гэвэл бас үгүй аж. Тэр зөвхөн Сүхбаатар, Чойбалсан нарыг л удирдах эрхтэй коминтерний нууц агентын хувьд хэрэв үүрэг даалгавар биелүүлэхгүй бол өөрөө ч гэсэн “шүүхээс гадуур шийтгүүлэх” магадлалтай тул оросын эсрэг үзэл дээр тоглож Сүхбаатар, Данзан нарыг итгэлийг хөсөрдүүлсэн байна. Ринчино зөвлөлтийн тагнуулын агентын хувьд Монгол дахь зөвлөлтийн тагнуулын нууц удирдагч Яков Блюмкины хатуу хяналтанд ажиллаж байж.Яков Блюмкин бол 1918 онд Германы элчин сайд, гүн Вильгельм фон Мирбахыг гэгээн цагаан өдөр алснаараа алдаршсан улаан оросын супер тагнуулч агаад Оросын коммунист нам, Чекистийн байгууллагаас даалгавар авсан л бол, оч гэсэн газар нь очоод, хий гэснийг нь өөрийнхөөрөө сэтгээд, гүйцэтгээд дараагийн даалгавараа авахаар эргээд ирдэг алуурчин зомби байсан байна. Мөн тэрээр өөрийн хувилсан хүнтэй байснаас гадна хаана очиж, юу хийснээ бичиг баримтаар бараг үлдээдэггүй байжээ.Яков Блюмкин 1921 онд “Зөвлөлтийн Улс Төрийн Тагнуулын Ерөнхий Газар шиг байгууллагыг Монголд байгуулж өг” гэсэн Троцкийн даалгавартай ирсэн нь тодорхой боловч яг хэзээ ирсэн, хэдэн он хүртэл юу хийсэн тухай тодорхой баримт Монголд ч, Орост ч олдоогүй гэж ТЕГ-ынхан хэлж байна. Оросын судлаачдын бичсэнээр бол Яков Блюмкин 1922 онд Афганистанд, 1923 онд Палестинд очжээ. Гэвч энэ нь жинхэнэ Яков Блюмкин үү, хуурамч нь уу гэдгийг тогтоох аргагүй гэнэ. 1921-24 оны хооронд Яков Блюмкин Монголд хувьсгал экспортлох ажиллагааны алан хядах хоёрдугаар шатны үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Энэхүү улс төрийн тагнуулын үйл ажиллагаа нь хоёрхон үе шаттай: 1920 оны 8 сард Коминтерний Монгол, Төвдийн хэлтэс байгуулагдахад даргаар томилогдсон Сергей Борисов “Шашны фанатикуудаас агент элсүүлж, цэрэг байгуулан тэднээр удирдуулах” эхний үе шатны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бол “Оросын коммунист чекистүүдийн дохио зангаагаар ажиллахыг зөвшөөрөхгүй бол Засгийн газрыг нь устгах, шашны тэргүүнийг нь алах” хоёрдугаар шатны үйл ажиллагааг Яков Блюмкин удирдсан байна. Монголыг түшиглэн Төвдөд коммунист үзэл санаа түгээх коминтерний стратегчдийн зорилгыг давхар биелүүлж явсанЯков Блюмкин Далай ламын эсрэг хэзээ ч, яагаад ч хөдлөхгүй монголын төр засаг, шашны удирдагчдыг Бодоогоос Богдыг хүртэл алж хядаад буудах эрхээ хэтрүүлсэн тул буцаан дуудагдсан байна. Харин 1925 оны үед Монголд дахин очих санал түүнд тавихад царай нь барааж “Би тэнд олон хүнийг нядалсан шүү дээ… Буддын лам нарыг буудахын өмнө гэзгийг нь өөрийн гараар огтолдогсон” гэж хариулсан гэнэ. (Энд тэрээр гэзэгтэй лам нар гэж Бодоогийн хэрэг гэхчээр ихэнх нь устгагдсан 600 гаруй төвд цэргийг хэлсэн бололтой.) Монголын түүхийн ном, бичгүүдэд 1921-24 оны учир битүүлэг аллага хядлагад Элбэгдорж Ринчиног тэргүүлэн оролцсон гэж бичих болсон ч үнэндээ түүний хажууд баримт үлдээдэггүй Яков Блюмкин жинхэнэ мангас байж. Ринчино бол түүний гар хөл болж явсан этгээд гэж монголын тагнуулчид үзэж байна.