Ямашита Ёшицүгү

Ямашита Ёшицүгү

Ямашита Ёшицүгү (山下 義韶, やました よしつぐ, 1865 оны 3-р сарын 13 - 1935 оны 2-р сарын 26) нь Коодооканг анх үүсэх үеийн шилдэг жүдочин Коодоокангийн 4 эзэнгийн нэг. Анхны 10-р дангийн эзэн. Ямашита Ёшиаки ч гэж дууддаг байсан.

Гарал[засварлах | кодоор засварлах]

Одавара хан аймгийн(одоогийн Канагава муж) нэгэн тулааны урлагийн багшийн гэрт мэндлэжээ. 1884 оны 8 сарын 14-нд Коодооканд элсэж дөнгөж 3 сарын дотор хар бүс 1-р данг авсан. Сайгоо Широо, Ёкояма Сакүжироо, Томита Цүнэжироо нарын дээр түүнийг оруулан Коодоокангийн 4 эзэн гэж байжээ. 1885 оны 6 сард 2-р дан, тухайн жилийн 9 сард 3-р дан, 1886 оны 5 сард 4-р дан, 1893 оны 1 сарын 15-нд 5-р дан, 1898 оны 1 сард 6-р дангийн эзэн болсон. 1902 онд Америкийн Сиатлид жүдогийн үзүүлэх тоглолт хийж, дэлхий дахинд жүдог тархахад хувь нэмрээ оруулсан байна. 1904 оны 10 сарын 23-нд 7-р дан авсан байна.

1905 оны 3 сарын 29-нд Вашингтон Д.С-д Жорж Гранд гэдэг чөлөөтийн тамирчинтай халз тэмцээн хийж цэвэр даралтаар ялсан байна. Түүний өрсөлдөгч нь илт том биетэй 2м өндөртэй, 160кг байхад Ямашита нь 162см, 68кг байжээ. Уг тэмцээнийг шимтэн үзсэн АНУерөнхийлөгч Теодор Рузвельт Ямашитагийн хүч чадлыг үнэлэн 2 жилийн хугацаатайгаар Америкийн Нэгдсэн Улсын Усан Цэргийн сургуульд багшаар урьж авчирсан байна. 1907 онд гэрээ нь дуусаж эх орондоо буцсаны дараа коодооканд мэхний арга барилын багшаар ажиллах болсон байна. 1920 оны 3-р сарын 17-нд 8-р дан, 1930 оны 4-р сарын 1-нд 9-р данг авчээ. 1935 оны 2-р сард ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Каноо Жигороо нь түүнийг нас барсан тухайн жилийн 10 сарын 24-нд "Гадаад болон дотоод дахь жүдогийн хөгжлийн төлөө идэвх зүтгэлтэй байсныг нь үнэлж барашгүй" юм хэмээгээд Коодоокангийн түүхэнд анхных болох 10-р данг нөхөн олгосон байна.

2006 оны байдлаар жүдогийн 10-р дан нь Ямашитаг оруулаад нийтдээ 15-хан хүнд олгогдсон.