Ямашита Харүхиро

Ямашита Харүхиро
Спортын гимнастик
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ямашита Харүхиро
Төрсөн огноо 1938 оны 11 сарын 11 (1938-11-11) (85 настай)
Төрсөн газар Эхимэ, Үважима
 
Медалиуд
Зуны олимп
Алт Токио 1964 Баг
Алт Токио 1964 Харайлт
Дэлхийн АШТ
Алт Прага 1962 Баг
Мөнгө Прага 1962 Харайлт
Алт Дортмунд 1966 Баг
Алт Дортмунд 1966 Харайлт

Ямашита Харүхиро (山下 治広 Yamashita Haruhiro?, 1938 оны 11 сарын 11-нд Эхимэ аймгийн Үважима хотод төрсөн) нь 1964 оны зуны олимпийн хошой алтан медальт, Японы гимнастикч юм. Хожим гэрлэхдээ овгоо Мацүда (松田) болгон сольжээ.

Үважима Зүүн ахлах сургууль, Японы Биеийн Тамирын Их Сургуулийг дүүргэсэн.

Зодог тайлаад Биеийн Тамирын Их Сургуульдаа багшилж байснаас гадна 1970-д онд Индиана мужийн Их Сургуульд биоритмийн талаар судалгаа хийж байсан.

1976 оны Монреалийн олимпод Японы эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Японы багийн ерөнхий албаны ажилтны хувиар оролцжээ. Мөн 1990 оны Азийн наадамд Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан.

Японы Гимнастикийн Холбооны гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж байсан тэрээр 2000 онд Японы гимнастикчдаас Такэмото Масао, Оно Такаши, Эндо Юкио нарын дараа Олон Улсын Гимнастикийн Алдрын Танхимд багтсан 4 дэх тамирчин болсон билээ.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]