Яннис Адетокумбо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Яннис Адетокумбо[2] (гре. Γιάννης Αντετοκούνμπο, 1994 оны арванхоёрдугаар сарын 6-нд Грекийн Афин хотод төрсөн) — Нигери гаралтай Грекийн[3] мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Таннасис нь мөн мэргэжлийн сагсан бөмбөгчин ажээ.[4] Адетокумбог 2013 оны драфтаар №15 сонголтоор Милуоки Бакс баг сонгожээ.

Товчхон[засварлах]

Адетокумбогийн эцэг эх Нигери хүмүүс[5] бөгөөд өөрөө спортын мөрөө даган иргэншил сольсон байдаг байна. Грекийн хоёрдугаар лигийн Филатлитикос багт 2012 оны эхээр элсэж ирээдүйтэй тоглогч болохоо харуулсаны дараахан буюу арванхоёрдугаар сард Испанийн Сарагоса багтай 2016-2017 оны улиралд нэг улирал тоглох 250000 долларын гэрээг байгуулаад амжжээ. Энэ хооронд Грекийн лигт бүтэн улирлын турш дундын зайн шидэлтийг 62,1%, холын зайн шидэлтийг 31,3%, чөлөөт шидэлтийг 72%-тай тус тус гүйцэтгэсэн статистик үзүүлэлттэйгээр 22,5 минутыг талбай дээр өнгөрүүлсэн байна.[6] Дасгалжуулагчдын санал хураалтаар оролцуулдаг бүх оддын тоглолтонд сонгогдсон залуу тоглогчийн хувьд өндөр үнэлгээ байсан юм. Түүнчлэн 2013 оны дөрөвдүгээр сард НБА-гийн драфтад оролцох эрхтэй болсоноо дуулсан Адетокумбо дүн зарлахад нэгдүгээр шатны эхний хагаст багтаж, Милуоки Бакс багт тоглох эрхтэй болсон юм.[7] Милуокид эхний улирал сэлгээгээр тоглосон бөгөөд НБА-гийн оны шилдэг 10 залуу тоглогчийн нэгд багтах хэмжээнд тоглож, 2014 онд холимог залуу оддын багт багтан тоглосон. улсынхаа шигшээ багийн нас насны ангилалд тоглож байсан ба 2013 онд Европын залуучуудын аваргын тэмцээнд оролцож байлаа.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]