Ян Железны
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
| Төлөөлсөн улс: |
|||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
| Төлөөлсөн улс: |
|||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
Ян Железны (чех. Jan Železný, 1966 оны 6 сарын 16-нд Чехословакийн Млада Болеславт төрсөн) нь Чехийн хөнгөн атлетикч, жад шидэлтийн дэлхий, олимпийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн тамирчин юм. Тэрээр жад шидэлтийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 5 амжилтыг ганцаараа эзэмшдэг[1]. Иймээс түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг жад шидэгч гэх нь элбэг.
Тэрээр 1996 онд 98.48 метр шидэж дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна 2001 оны ДАШТ-д 92.80 метрээр ДАШТ-ий дээд амжилтыг тогтоосон. Железны 90 метрээс хол шидсэн амжилтыг албан ёсны тэмцээнүүдэд 52 удаа үзүүлсэн байдаг нь бусад бүх жад шидэгчдийнхийг нийлүүлснээс (32) хол илүү юм[2]. Тэрээр мөн шинэ төрлийн жадаар 94 метрээс хол шидэж чадсан цорын ганц тамирчин төдийгүй уг амжилтаа 5 удаа үзүүлжээ[1].
Железны тамирчныхаа замналдаа Стив Бакли, Сергей Макаров, Борис Хенри, Сеппо Рэти, Рэймонд Хэкт, Аки Парвиайнен нарын олон шилдэг тамирчидтай ширүүн өрсөлдөж ирсэн.
Тэрээр хамгийн сүүлд Гётеборгт болсон 2006 оны Европын АШТ-д 85.92 метрийн амжилтаар хүрэл медаль хүртээд зодог тайлжээ. Зодог тайлах ёслолоо анх хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн Млада Болеславтаа 2006 оны 9 сарын 19-нд хийсэн аж.
Тэрээр өдгөө Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн бөгөөд Прага хотод дасгалжуулагчаар ажилладаг.
Эшлэл [засварлах]
Гадны холбоос [засварлах]
- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Ян Железны
| Өмнөх |
Европын оны шилдэг эрэгтэй хөнгөн атлетикч 1996 |
Дараах |
| Өмнөх |
Европын оны шилдэг эрэгтэй хөнгөн атлетикч 2000 |
Дараах |
| Өмнөх |
ОУХАХ-ны дэлхийн шилдэг хөнгөн атлетикч 2000 |
Дараах |