Япон
| Япон Улс
日本国
Ниппон кокү |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Дуулал: 君が代 (Кимигаё) "Эзэн дээдэс таны хаанчлал" |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Токио | |||||
| Үндэсний хэл | Япон | |||||
| Яс үндэс | 98.5% Япон 0.5% Солонгос 0.4% Хятад 0.6% бусад |
|||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Парламентат үндсэн хуульт хаант улс | |||||
| - | Эзэн хаан | Акихито | ||||
| - | Ерөнхий сайд | Нода Ёшихико | ||||
| Хуульчлах эрх мэдэл | Их хурал (Коккай) | |||||
| - | Дээд танхим | Дээд зөвлөл (Санги-ин) | ||||
| - | Доод танхим | Төлөөлөгчдийн танхим (Шүүги-ин) | ||||
| Оршин тогтнол | ||||||
| - | Байгуулагдсан өдөр | 660 оны 2 сарын 11 | ||||
| - | Мэйжигийн Үндсэн хууль | 1890 оны 11 сарын 29 | ||||
| - | Одоогийн Үндсэн хууль | 1947 оны 5 сарын 3 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 377,944 км2 (62) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 0.8 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2011) | 127,960,000[1] (10) | ||||
| - | Тооллого (2010) | 128,056,026[2] | ||||
| - | Нягтрал | 337.1 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $4.396 их наяд[3] (4) | ||||
| - | Нэг хүнд | $34,362[3] (25) | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $5.855 их наяд[3] (3) | ||||
| - | Нэг хүнд | $45,774[3] (18) | ||||
| ОТББИ (2008) | 37.6[4] | |||||
| ХХИ (2011) | ▲ 0.884[5] (дээд) (11) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Иен (¥) (JPY) |
|||||
| Цагийн бүс | +9 | |||||
| Хэв огноо | он-сар өдөр (НТ) он-сар-өдөр (ЯТ) |
|||||
| Замын хөдөлгөөн | зүүн | |||||
| Интернетийн АДН | .jp | |||||
| Утасны дугаар | 81 | |||||
Япон (Японоор 日本
Ниппон эсвэл Нихон, "Наран гарвалт") нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.
Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн Хуульт Хаант Засагт Улс бөгөөд Үндсэн Хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ-н дараа 2-т ордог[6], Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортлодог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японы хүн ам нь Хоншюү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.
Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Японы тэнгисээр Солонгосын хойг (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс), Оросын Холбооны Улсуудтай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.
Агуулга |
[засварлах] Нэр
Япон хэлэнд 日本 (албан ёсоор
Ниппон, аман ярианд
Нихон гэж дуудагдана, "Наран үндэст/язгуурт/гарвалт" гэх утгатай) гэж нэрлэгддэг.[7]. Энэхүү нэрийг анх 645 оны долдугаар сард Солонгосын хойгт оршин байсан Гүгурёо болон Вэкжэ улсын элчид хандсан бичигт "Бурханы сурвалжит Наран үндэст улсын эзэн хаан" хэмээн хэрэглэгдсэн гэж үздэг.
Европод түгсэн нэр нь Хятад хэлний У аялгуун дахь Жепен гэдгээс уламжлагдсан өвөг Малай хэлний Жипенкүо гэдгээс үүссэн байдаг[8]. Энэ үгийг 16-р зууны Малаккад очсон Португалийн далайчид Европт авчирч[9], Англи хэлний сурвалжид 1565 онд Giapan (Жиапан) гэж бичигджээ[10]. Түүнээс дамжсан Герман хэлний Japan (Япан) гэдгээс Орос хэлэнд Япон гэж зээлдэгдэж[11], өдгөө Монгол хэлэнд Япон гэж нэрлэгдэх болсон юм. Мөн Монголчууд албан бусаар уугуул нэрийг үндэслэн Наран Улс, Мандах нарны орон гэж нэрлэх нь түгээмэл юм.
[засварлах] Түүх
Японд эрт үед хүн амьдарч байсныг батлах олдвор НТӨ 30,000 оны буюу Хуучин чулуун зэвсгийн үед хамаарна. Арай хожуу үед хамаарах чимэглэсэн шавар сав, ваар зэрэг нь дэлхий дээрхи хамгийн эртний хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйл гэж тооцогддог байна[12][13][14].
"Яёойн эрин" буюу МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болжээ. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн хүмүүстэй холбоотой гэж үздэг байна[15][16][17][18].
Буддын шашин Солонгосын Вэкжэ улсаас дамжин нэвтэрсэн боловч Хятадын нөлөө их байсан байна[19].
"Нарагийн эрин" буюу МЭ VIII зууны үед Японы анхны хүчирхэг улс, одоогийн Нара орчимд төвлөрөн бий болжээ. Энэ үед хамаарах "Кожики" (Kojiki, 712 он), "Нихон Шоки" (Nihon Shoki, 720 он) зэрэг судрууд хадгалагдан үлдсэн байдаг[20].
XVI зууны үед Португалийн худалдаачид ба шашны номлогч нар анх Японд хүрсэн ба энэ үеэс Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ.
Ода Нобүнага Европоос нэвтэрсэн галт зэвсэг хэрэглэн Японыг нэгтгэж эхэлсэн боловч 1582 онд алуулсан байна. Түүний дараа Тоёотоми Хидэёши үйл хэргийг нь үргэлжүүлэн 1590 онд бүх Японыг нэгтгэж дуусав.
1598 онд Хидэёши нас барсны дараа, Токүгава Иэясү 1603 онд Эдо буюу одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэв. 1639 оноос эхлэн "Хаалттай улс" бодлого баримтлах болсон байна. Энэ үеийг "Эдогийн эрин" гэж нэрлэдэг байна[21].
1854 оны 3-р сарын 31-нд АНУ-ын усан цэргийн ахмад Маттью Перри Японтой "Канагавагийн хэлэлцээр"-ийг байгуулснаар Япон дахин гадаад ертөнцтэй харилцаж, "Мэйжийн эрин" эхэлжээ (1868 он). Энэ үед Япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн, Японы эзэнт улсыг аж үйлдвэржүүлж эхлэв. Энэ үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж, Тайвань, Солонгос, Сахалины өмнөд хагасыг эзлэв[22].
1931 онд Манжуурыг эзлэн, 1941 онд "Тэнхлэгийн хүчинд" нэгдсэн байна[23]. 1937 онд Хятадын бусад хэсгийг эзлэн, 1941 онд АНУ-ын Перл Харбор дахь цэргийн баазыг довтлов. Үүний дараа Япон нь АНУ, Их Британи, Нидерланд зэрэг улсад дайн зарлажээ. Энэ явдал АНУ-ыг Дэлхийн II дайнд татан оролцуулав. 1945 онд АНУ, Японы Нагасаки, Хирошима хотууд дээр цөмийн бөмбөг хаяж, ЗХУ Японд дайн зарласны дараа 1945 оны 8 сарын 15-нд Япон бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ[24].
1947 онд Япон нь шинэ Үндсэн хууль баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай ардчилсан орон болов. Япон 1956 онд НҮБ-ын гишүүн орон болсон байна.
[засварлах] Төр
Төрийн дээд эрх ард түмний гарт байх бөгөөд эзэн хаан нь улс төрийн эрхгүй, зөвхөн ард түмний бэлгэ тэмдэг болно[25]. Парламент нь илүү эрх эдлэх бөгөөд төлөөлөгчдийн танхим болон зөвлөхүүдийн танхим гэсэн 2 танхимтай. Хууль тогтоох засаглалаас гадна Гүйцэтгэх засаглал болон Шүүх нь тусдаа орших боловч шүүх засаглал нь харьцангуй сул бөгөөд гүйцэтгэх засаглал нь хүчтэй байдгаараа Германтай төстэй[6].
Японы парламентад 1955 оноос хойш ихэнхдээ Японы Либерал Ардчилсан Нам олонх болж засгийн газраа бүрдүүлж байсан бөгөөд 2009 онд болсон бүх нийтийн сонгуулиар Ардчилсан Нам илт давуу ялалт байгуулан засгийн эрхийг авч, Либерал Ардчилсан Нам 2 дахь удаагаа сөрөг хүчин болоод байна.
[засварлах] Газарзүй
Япон Улс нь Хоккайдо, Хоншюү, Шикокү, Кюүшюү гэсэн 4 том арал болон Огасавара олтриг, Рюүкюү арлууд зэрэг жижиг арлуудаас тогтоно. Газар нутгийн хэмжээ нь ойролцоогоор 378 мянган км².
Оросын Холбооны Улстай Курилийн арлууд (өмнө хэсгийн арлууд), Хятад болон Тайваньтай Сэнкакү олтриг, БНСУ-тай Такэшима арал зэрэг маргаантай газар нутаг бий.
Өмнө талаараа Филиппиний тэнгис, зүүн талаараа Номхон далай, баруун хойд талаараа Япон тэнгис, баруун талаараа Дорнод Хятадын тэнгис, хойд талаараа Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ.
Японы арлууд нь Евразийн плит, Номхон далайн плит, Филиппин тэнгисийн плит, Умард Америкийн плитүүдийн заагт орших тул газар хөдлөлт ойр ойрхон болох бөгөөд дэлхий дээр болдог газар хөдлөлтийн энергийн 10-20% нь төвлөрдөг гэж үздэг[26].
Түүнчлэн галт уулын идэвхтэй бүс учраас халуун рашаан ихтэй[27].
[засварлах] Захын цэгүүд
- Зүүн цэг
- Токио, Маркас арал (Өмнөд Шувуу арал) (24°16'59"N, 153°59'11"E)
- Оросын Холбооны Улстай маргаантай нутаг болох Курилийн арлуудын Шүмүшү арлын Охакүзаки(50°N, 155°E) гэж үзэх явдал бий.
- Баруун цэг
- Окинава муж, Ёнагүни арал, Нишизаки (24°26'58"N, 122°56'01"E)
- Өмнөд цэг
- Токио, Окинотори арал (20°25'31"N, 136°04'11"E)
- Умард цэг
- Хоккайдо, Эторо арал, Камойвакка(45°33'28"N, 148°45'14"E)
- Уг арал нь япончууд амьдардаг хэдий ч ОХУ-тай маргаантай хэвээр байгаа тул үүнийг оруулахгүй гэж үзвэл Хоккайдо, Вакканай дүүрэг, Бэнтэн арал,(Соояа;45°31'13"N, 141°56'27"E)
[засварлах] Уур амьсгал
Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг[28].
Сибирийн их даралт хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог.
Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг.
Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард (Окинавад 5, 6 сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно[28][29].
[засварлах] Сонгууль
Сонгуулийн нас нь 20 бөгөөд Төлөөлөгчдийн Танхимын сонгууль 4 жил болгон, харин Зөвлөхүүдийн Танхимын сонгууль 3 жил тутамд болдог байна[6] [25].
[засварлах] Засаг захиргааны хуваарь
Япон улс нь 2005 оны 6 сарын 1-ний байдлаар 2,374 дүүрэг тосгон(740 дүүрэг, 1,303 хотхон, 331 тосгон)-оос бүрэлдэх бөгөөд сүүлийн жилүүдэд хот тосгод нэгдэх нь олширч байна. Түүнчлэн нийслэл Токио хотод тусгай дүүргүүд(23)бий.
Түүнчлэн Япон улс нь засаг захиргааны өөрөө удирдах ёс бүхий 47 мужид хуваагдана.
[засварлах] Нийслэл
Нийслэл хот Токио нь Дэлхийн хамгийн том хотуудын нэг юм. Эзэн хааны ордноос гадна Парламент, Засгийн газар, Дээд Шүүх зэрэг газрууд байрлах тус орны улс төр, эдийн засгийн гол төв гэдэг утгаараа нийслэл хот мөн боловч нийслэл нь Токио хот мөн хэмээх хуулийн заалт үгүй.
[засварлах] Том хотууд
Японы Токио хотын хүн ам нь 8,717,529 бөгөөд үүнээс гадна 2 саяас дээш хүн амтай дараах хотууд бий:
[засварлах] Эдийн засаг, аж үйлдвэр
Эдогийн эринд зарим зохион байгуулалттай аж ахуйн харилцаанууд үүсч, эдийн засаг хөгжсөн байдаг. Тухайлбал, Осакагийн будаа зууч нар даатгал, банкны хэлбэрүүдийг хөгжүүлж, усан, газрын замаарх худалдааны сүлжээ өргөжсөн байна. Мэйжийн эринд зах зээлийн эдийн засагт шилжиж, аж үйлдвэржиж эхэлсэн ба одоогийн томоохон аж ахуйн нэгтгэлүүд тухайн үед байгуулагдсан байдаг.
Япон нь өнөө үеийн Азид тэргүүлэх, дэлхийн гурав дахь том хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүн бүхий орон юм. Хоёрдугаар дайны дараа үсрэнгүй өсөлт хэмээгдсэн үе ирсэн ба 1960 болон 1970-аад онуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 7.5% байв. Харин 1980 болон 1990-ээд онуудад 3.2%-ын жилийн дундаж өсөлттэй байсан. Ерөнхийдөө байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт, мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй.
Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог[30].
Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын холбоо, Саудын Араб, Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг[31].
[засварлах] Хүн ам зүй
Японы нийт хүн ам 127.3 сая[32]. Орчин үед төрөлт багасч, хүн ам нь хөгширч байгаа үндэстэн бөгөөд 2004 оныхоор нийт хүн амын 19.5% нь 65-аас дээш насныхан байжээ[33]. Нийт хүн ам нь 2007 оноос багасч эхэлнэ гэж үзэж байсан ч, 2005 оноос эхлэн буурч эхэлсэн ажээ. Энэ нь улс даяар 5-н жил тутамд нэг удаа явагддаг хүн амын тооллого судалгаа(国勢調査)-гаар маш тодорхой болно.
Түүнчлэн Саппоро, Сэндай, Токио, Сайтама, Чиба, Кавасаки, Ёкохама, Нагояа, Киото, Оосака, Кообэ, Хирошима, Китакюүшюү, Фүкүока зэрэг саяас дээш хүн ам бүхий хотуудад хүн амын төвлөрөлт явагдаж байна. Газар нутгийн нь 10 хувьд нь хүн амын 90 хувь нь амьдардаг гэсэн тоо баримт байдаг юм байна. Үүний нөгөө талд хөдөө орон нутагт хүн амын сийрэгшил, хөгшрөлт газар авч байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO)-ын судалгаанаас үзвэл япончуудын дундаж наслалт эрэгтэйчүүд: 78.4, эмэгтэйчүүд 85.3 (2001 он) буюу Дэлхийд хамгийн урт насалдаг үндэстэн юм[34].
[засварлах] Хэл
Албан ёсны боловсролыг япон хэлээр олгодог боловч парламентад айнү хэл болон окинава аялга (рюүкюү хэл) хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.
Англи хэлийг дунд сургуулиас эхэлж заадаг боловч хүн амын англи хэлний мэдлэг ерөнхийдөө сайн биш.
[засварлах] Шашин
Шинто, Буддын шашинд давхар шүтлэгтэй хэмээн өөрсдийгөө тодорхойлох хүн олон тул энэ хоёр шашны сүсэгтнүүдийн тоог нэмбэл 200 сая болдог ажээ. Түүнчлэн католик, протестант зэрэг христианууд байх боловч хүн амын 1%-д ч хүрэхгүй боловч зул сарын баяр зэрэг христийн шашны зан үйл өргөн тархжээ. Ислам, жүүдийн шашин шүтдэг хүн бараг үгүй гэхэд болно.
[засварлах] Боловсрол
Мэйжийн эрин үеэс буюу 1872 оноос, бага дунд сургууль, их сургуулиуд байгуулагдаж эхэлжээ[35]. 1947 оноос Японд 6-15 насандаа бага, дунд сургуульд, мөн дараа нь 3 жил ахлах сургуульд суралдаг болсон байна. 2005 оны байдлаар ахлах сургууль төгсөгчдийн 75.9% нь их сургууль, коллеж болон бусад тусгай мэргэжлийн сургуульд элсэн орсон байна[36]. Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль нь дэлхийд нэртэй том сургууль болно[37]. Олон улсын байгууллагын судалгаагаар Японы боловсролын систем дэлхийд эхний 6-д багтаж байна[38].
- Бичиг үсэгт тайлагдсан байдал: 100.0% (эр: 100.0%, эм: 100.0%、2000 он). 1990 онд 99.8% (эр: 99.9%, эм:99.7%) байсан аж.
- Суурь боловсрол: Бага сургууль 6 жил, дунд сургууль 3 жил. Дунд сургууль төгсөгчдийн 96% нь ахлах сургуульд дэвшин суралцдаг.
[засварлах] Соёл
[засварлах] Дэлхийн өв
Японы нутаг дэвсгэр дээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын дурсгал 10, байгалийн дурсгал 3 бий.
[засварлах] Бүх нийтээр тэмдэглэх баярууд
| Огноо | Баяр | Тайлбар |
|---|---|---|
| 1 сарын 1 | Шинэ жил | |
| 1 сарын 2 дахь Даваа гариг | Насанд хүрэгсдийн өдөр | Тухайн жилд 20 нас хүрсэн хүмүүс тэмдэглэнэ. |
| 2 сарын 11 | Тусгаар тогтнолын өдөр | |
| 3 сарын 21 орчим | Хаврын өдөр шөнө тэнцэх өдөр | Хуучнаар Эзэн хааны хаврын тайлга |
| 4 сарын 29 | Шёовагийн өдөр | Хирохито хааны төрсөн өдөр |
| 5 сарын 3 | Үндсэн хуулийн өдөр | |
| 5 сарын 4 | Ногоон өдөр | |
| 5 сарын 5 | Хүүхдийн баяр | |
| 7 сарын 3 дахь Даваа гариг | Далайн өдөр | |
| 9 сарын 3 дахь Даваа гариг | Ахмадын өдөр | |
| 9 сарын 23 орчим | Намрын өдөр шөнө тэнцэх өдөр | Хуучнаар Эзэн хааны намрын тайлга |
| 10 сарын 2 дахь Даваа гариг | Биеийн тамирын өдөр | |
| 11 сарын 3 | Соёлын өдөр | Мэйжи эзэн хааны төрсөн өдөр |
| 11 сарын 23 | Хөдөлмөрийг хүндэтгэх өдөр | |
| 12 сарын 23 | Эзэн хааны төрсөн өдөр |
- Баярын өдөр Ням гаригт таарвал дараах өдөр буюу Даваа гаригт нь, түүнчлэн баярын өдрүүдийн хоорондох өдөр Бүх нийтийн амралтын өдөр болдог.
[засварлах] Нэмэр
[засварлах] Ишлэл
- ↑ Official Japan Statistics Bureau estimate. Statistics Bureau. 25 August 2010-д авсан.
- ↑ Preliminary Counts of the Population and Households. Statistics Bureau. February 25, 2011-д авсан.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 Japan. International Monetary Fund (2011). 30 September 2011-д авсан.
- ↑ World Factbook: Gini Index. CIA. 11 May 2011-д авсан.
- ↑ Human Development Report 2010. UN (2010). 5 November 2010-д авсан.
- ↑ 6.0 6.1 6.2 World Factbook; Japan. CIA (2007-03-15). 2007-03-27-д авсан.
- ↑ Teach Yourself Japanese Message Board
- ↑ C. R. Boxer, The Christian Century In Japan 1549-1650, University of California Press, 1951, pages 1 and 14, ISBN 185754 0352
- ↑ C. R. Boxer, The Christian Century In Japan 1549-1650, University of California Press, 1951p. 11, 28—36, 49—51, ISBN 185754 0352
- ↑ Mancall, Peter C. (2006). “Of the Ilande of Giapan, 1565”, Travel narratives from the age of discovery: an anthology. Oxford University Press, 156–157.
- ↑ Загвар:Книга
- ↑ Habu Jinko (2004). Ancient Jomon of Japan. Cambridge Press.
- ↑ Jomon Fantasy: Resketching Japan's Prehistory. web-japan.org (1999-06-22). 2008-01-24-д авсан.
- ↑ "Fakery" at the beginning, the ending and the middle of the Jomon Period. Bulletin of the International Jomon Culture Conference (Vol. 1) (2004). 2008-01-24-д авсан.
- ↑ The Yayoi period (c.250 BC – c.AD 250). Encyclopædia Britannica (2006). 2006-12-28-д авсан.
- ↑ Jared Diamond (June 1998). "Japanese Roots". Discover Magazine Vol. 19 No. 6.
- ↑ Pottery. MSN Encarta. 2006-12-28-д авсан.
- ↑ De Bary, William Theodore (2005). Sources of Japanese Tradition. Columbia University Press, 1304. ISBN 023112984X. Retrieved on 2007-01-29.
- ↑ (1993) Delmer M. Brown (ed.): The Cambridge History of Japan. Cambridge University Press, 140–149.
- ↑ Conrad Totman (2002). A History of Japan. Blackwell, 64–79. ISBN 978-1405123594.
- ↑ Hooker, Richard (1999-07-14). Japan Glossary; Kokugaku. Washington State University. 2006-12-28-д авсан.
- ↑ Jesse Arnold. Japan: The Making of a World Superpower (Imperial Japan). vt.edu/users/jearnol2. 2007-03-27-д авсан.
- ↑ Kelley L. Ross. The Pearl Harbor Strike Force. friesian.com. 2007-03-27-д авсан.
- ↑ Japanese Instrument of Surrender. educationworld.net. 2006-12-28-д авсан.
- ↑ 25.0 25.1 The Constitution of Japan. House of Councillors of the National Diet of Japan (1946-11-03). 2007-03-10-д авсан.
- ↑ Tectonics and Volcanoes of Japan. Oregon State University. 2007-03-27-д авсан.
- ↑ Attractions: Hot Springs. JNTO. 2007-04-01-д авсан.
- ↑ 28.0 28.1 Essential Info: Climate. JNTO. 2007-04-01-д авсан.
- ↑ Flora and Fauna: Diversity and regional uniqueness. Embassy of Japan in the USA. 2007-04-01-д авсан.
- ↑ World Factbook; Japan—Economy. CIA (2006-12-19). 2006-12-28-д авсан.
- ↑ Blustein, Paul. "China Passes U.S. In Trade With Japan: 2004 Figures Show Asian Giant's Muscle". The Washington Post (2005-01-27). Retrieved on 2006-12-28.
- ↑ World Factbook; Japan—People. CIA (2008-07). 2008-05-18-д авсан.
- ↑ Statistical Handbook of Japan: Chapter 2—Population. Japan Ministry of Internal Affairs and Communications. 2006-12-28-д авсан.
- ↑ The World Factbook: Rank order—Life expectancy at birth. CIA (2006-12-19). 2006-12-28-д авсан.
- ↑ Lucien Ellington (2003-12-01). Beyond the Rhetoric: Essential Questions About Japanese Education. Foreign Policy Research Institute. 2007-04-01-д авсан.
- ↑ School Education (PDF). MEXT. 2007-03-10-д авсан.
- ↑ The Times Higher Education Supplement World University Rankings (PDF). TSL Education Ltd. (2005-10-28). 2007-03-27-д авсан.
- ↑ OECD’s PISA survey shows some countries making significant gains in learning outcomes, OECD, 04/12/2007. Range of rank on the PISA 2006 science scale
[засварлах] Гадагш холбоос
- Албан ёсны
- Kantei.go.jp—Ерөнхий сайдын албан цахим сүлжээ.
- Kunaicho.go.jp—Эзэн хааны гэр бүлийн албан ёсны цахим сүлжээ.
- Ministry of Foreign Affairs—Японы гадаад. бодлого, боловсролын хөтөлбөр, соёл урлаг, амьдралын тухай
- Shugi-in.go.jp—Төлөөлөгчдийн танхимын албан ёсны цахим сүлжээ
- Парламентийн номын сан (Англи хэлээр)
- Хэвлэл мэдээлэл
- Жуулчлал
- Бусад
| Commons: 日本 - зураг, дуу, бусад юмс |
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Зүүн Тимор (Тимор-Лесте)3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланк · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |
| Их Найм |
|---|