Японы Либерал Ардчилсан Нам
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Либерал Ардчилсан Нам (ЛАН) (Япон хэл: 自由民主党 буюу Япон хэл: 自民党) нь консерватив баримжаатай улс төрийн нам бөгөөд Японы хамгийн том нам юм. 1955 онд анх байгуулагдсанаасаа хойш бараг ээлж халаагүй төрийн эрх барьж буй нам юм. Тус намын нэрийг гол сөрөг хүчин болох Японы Ардчилсан Намтай 2003 оны арваннэгдүгээр сард нэгдсэн Либерал Намын (Япон хэл: 自由党) нэртэй андуурах гээд байдаг[1].
2005 оны сонгуульд давамгай ялалт байгуулснаар тус нам Японы Төлөөлөгчдийн танхимд дийлэнх олонхи болж, Шинэ Комэйто Намтай эвслийн засгийн газар байгуулжээ. 2006 оны есдүгээр сарын 20-нд Абэ Шинзоо тухайн үеийн Ерөнхий сайд Коизүми Жүн-Ичироогоос намын ерөнхийлөгчийн албыг хүлээн авсан. Тус нам 2007 онд томоохон ялагдал хүлээж, түүхэндээ анх удаа парламентийн дээд танхим буюу Зөвлөхүүдийн танхимд олонхийн суудлаа алджээ. 2007 оны есдүгээр сарын 12-нд Абэ Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч, Фүкүда Ясүод албаа хүлээлгэн өгсөн. Фүкүда харин 2008 оны есдүгээр сарын 1-нд огцров.
2008 оны есдүгээр сарын 22-ноос тус намын Ерөнхийлөгчөөр Асоо Тароо сонгогдон ажиллаж байна.
[Засварлах] Лавлах материал
- ↑ The Democratic Party of Japan. Democratic Party of Japan (2006). 2008-09-06-д авсан.