Үжиэд (Өзөөд)

Үжээд буюу Үжиэд (монгол бичиг:ᠦᠵᠢᠶᠡᠳ, галиг: Üjiyed) нь Чингис хааны дүү Отчигин ноёны хувь өмчид очсон монгол аймгийн нэр.[1] Энэ аймгийн нэр 17-р зуунд бичигдсэн Лу.Алтан товчид үжээд овгийг Мин улсын Жу Диг 1403 онд хаан болоход хүчин зүтгэсэн урианхайн харуулын монгол аймгийн дотор "хүчнээ өгөв гэж өлгийн зургаан мянган Үжиеэд улсад гурван зуун дайду сан соёрхов"[2] гэж нэр дурдагдаж байдаг. Даян хааны үед хамаг улсаа нэгтгэж, Мин улсад дагаар орсон монгол аймгуудыг хурааж эзлэсний дараа хөвүүн Алчуболдод өвөр халхын таван отог өгсний нэг нь үжиеэд байсан. Одоо цагт ОХУ-ын Буриадын автономит улс, Агын буриадын тойрог, Чита мужийн буриад, хамниган; БНХАУ-ын ӨМӨЗОрны хорчин, буриад, барга; Монгол улсын нийт нутагт бүх угсаатны дотор ургийн овгийн байдалтай оршиж байна.

Домог[засварлах | кодоор засварлах]

Чингис хааныг дагаж дайнд мордохдоо нэг удаа хүнсээ барж өрөөсөн арьсан гутлаа галд булж идээд "өрөөсөн гутлаа булж ирдсэн үзээд овогтон" гэх цол оллоо гэдэг домогтой.[баримт хэрэгтэй]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Монгол хэлний их тайлбар толь". mongoltoli.mn. Retrieved 2023-12-08.
  2. ., Лувсанданзан (2006). Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч оршвой. Улаанбаатар: МУИС. p. 236.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)