Үндэсний Фашист Нам

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Үндэсний Фашист Нам (Partito Nazionale Fascista; PNF) нь Бенито Муссолинигийн үндэслэсэн, Италийн улс төрийн нам бөгөөд фашизмыг үндсэн үзэл баримтлалаа болгосон нам байв (Фаши; мөн Италийн фашизм өгүүллийг үзнэ үү). Тус нам Италийн засгийн эрхийг 1922-оос 1943 он хүртэл авторитари, тоталитари дэглэмтэйгээр барьсан билээ.

1921 оны 11 сарын 9-нд байгуулагдаж, 1943 оны 7 сарын 27-нд татан буугдсан.

Өдгөө Италийн үндсэн хуульд шинэчлэн зохион байгуулахыг нь хориглосон байдаг цорын ганц нам болно: "Татан буугдсан фашист намыг ямар ч хэлбэрээр дахин зохион байгуулахыг хориглоно" ("Transitory and Final Provisions", Disposition XII). Энэхүү заалт нь мөн Бүгд Найрамдах Фашист Намын тухайд мөн адил үйлчилдэг.

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр