Үндэсний бөх

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бөх барилдаан
Улсын наадмаар бөх барилдааны тэмцээн бөхчүүдийн шаваа.

Бөх нь Монголд олон зууны турш байсан, үндэсний спорт юм.

Түүх[засварлах]

Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм.

Мэх[засварлах]

Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг:

  • Ачих
  • Бусгах
  • Гуд татах
  • Гуядах
  • Дугтрах
  • Дунгуйлдах
  • Дүүгүүрдэх
  • Дэгээдэх
  • Ёврох
  • Зайлах
  • Мордох
  • Мурих
  • Мушгих
  • Орох
  • Өлмийдөх
  • Өмсөх
  • Өсгийдөх
  • Өхийлдөх
  • Салтаадах
  • Сувих
  • Суйлах
  • Сүлжих
  • Тавхайдах
  • Тахимдах
  • Тойгдох
  • Томох
  • Тонгорох
  • Тохох
  • Тумбарайдах
  • Үүзэл суухай
  • Үүрэх
  • Хавирах
  • Хавсрах
  • Хайчлах
  • Харцагадах
  • Хадуудах
  • Хасуйдах
  • Хонгодох
  • Хөмрөх
  • Хөнтрөх
  • Хутгах
  • Чөмөгдөх
  • Эгэм дэх
  • Этэх
  • Хөл авах

зэрэг байх ба нарийн ялгамжаат хувилбарын тоо гэвэл барагдашгүй олон байна. Зарим баримтанд 666 мэхтэй ч гэж дурддаг. Мэхийг бас дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж ангилдаг.

Цол[засварлах]

Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ.

11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.

2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон. Мөн аймгийн наадамд 5 давбал Аймгийн начин, 6 давбал Аймгийн харцага, 7 давбал Аймгийн заан, 8 ба түүнээс дээш давбал Аймгийн арслан, Аймгийн арслан цолтон түрүүлбэл Аймгийн хурц арслан цол олгоно.

Цолны чимэг[засварлах]

Монгол бөхийн цолны чимэг нь 18-р зууны үед үүссэн бөгөөд Монгол бөхийн хөгжлийн явцад ижил цолтнууд ихэд олширсноор тэдгээрийг хооронд нь ялгаж хөгжлийнхөө эхний шатанд тухайн бөхийн чанаруудыг нь харгалзан олгож байжээ.

Зодог шуудаг[засварлах]

Монгол бөхийн зодог нь цэнхэр байдаг нь өнгөний хувьд мөнх хөх тэнгэрийг бэлгэдэж улаан шуудаг нь Монгол бөхийн гал голомт тасрахгүй үргэлжид бадамлаж байхыг бэлгэджээ. Түүхийн зарим үед монгол бөхийн зодог шуудаг нь шашны янз бүрийн номлол бэлгэдлийн тогтолцооны өөр өөр хэв шинжээс хамаарч харьцангуй ондоо өнгөөр хийгдэж ашиглагдаж байсан байна.

1921 оноос улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болсон нь хувьсгалт үзэл санааг дээдлэх үйл болон тайлбарлагдаж эрхэмлэгдэх болжээ.

Алдар цолтой бөхчүүд[засварлах]

1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү, Дашдоржийн Цэрэнтогтох нар 4 түрүү, мөн даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр 4 түрүү, даян аварга Агваансамдангийн Сүхбат 3 түрүү авсан өндөр амжилтуудыг үзүүлжээ.

1990 оноос хойших наадмын шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд[засварлах]

Жил Түрүү Үзүүр Шөвгийн дөрөв
2014 Намсрайжавын Батсуурь Ширбазарын Жаргалсайхан Чимэдрэгзэнгийн Санжаадамба
Нямдоржийн Ганбаатар
2013 Гунаажавын Эрхэмбаяр Батнасангийн Гончигдамба Батзоригийн Батмөнх
Сүхбаатарын Мөнхбат
2012 Пүрэвийн Бүрэнтөгс Дамбийн Рагчаа Хадбаатарын Мөнхбаатар
Гунаажавын Эрхэмбаяр
2011 Сүхбаатарын Мөнхбат Гунаажавын Эрхэмбаяр Жанцангийн Бат-Эрдэнэ
Махгалын Баяржавхлан
2010 Батжаргалын Ганбат Гэлэгжамцын Өсөхбаяр Дамбийн Рагчаа
Хадбаатарын Мөнхбаатар
2009 Гэлэгжамцын Өсөхбаяр Доржпаламын Ганхуяг Хадбаатарын Мөнхбаатар
Мөнхсайханы Өсөхбаяр
2008 Доржпаламын Ганхуяг Нямдоржийн Ганбаатар Баттулгын Соронзонболд
Батжаргалын Ганбат
2007 Хадбаатарын Мөнхбаатар Ишдоржийн Доржсамбуу Болдын Сайнбаяр
Махгалын Баяржавхлан
2006 Долгорсүрэнгийн Сумъяабазар Дагвадоржийн Азжаргал Гэлэгжамцын Өсөхбаяр
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
2005 Гэлэгжамцын Өсөхбаяр Долгорсүрэнгийн Сумъяабазар Хадбаатарын Мөнхбаатар
Цэдэвийн Мягмарсүрэн
2004 Агваансамдангийн Сүхбат Баянмөнхийн Гантогтох Долгорсүрэнгийн Сумъяабазар
Цэдэндамбын Цэрэнпунцаг
2003 Гэлэгжамцын Өсөхбаяр Долгорсүрэнгийн Сумъяабазар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Агваансамдангийн Сүхбат
2002 Гэлэгжамцын Өсөхбаяр Баянмөнхийн Гантогтох Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Агваансамдангийн Сүхбат
2001 Агваансамдангийн Сүхбат Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Гэлэгжамцын Өсөхбаяр
Цэдэндамбын Цэрэнпунцаг
2000 Агваансамдангийн Сүхбат Баянмөнхийн Гантогтох Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Гэлэгжамцын Өсөхбаяр
1999 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Долгорсүрэнгийн Сумъяабазар Батжаргалын Ганбат
Гэлэгжамцын Өсөхбаяр
1998 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Долгорсүрэнгийн Сумъяабазар Цэдэндамбын Цэрэнпунцаг
Одвогийн Балжинням
1997 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Дуламжавын Мөнх-Эрдэнэ Агваансамдангийн Сүхбат
Цэдэндамбын Цэрэнпунцаг
1996 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Дуламжавын Мөнх-Эрдэнэ Долгорсүрэнгийн Сумъяабазар
Одвогийн Балжинням
1995 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Дуламжавын Мөнх-Эрдэнэ Одвогийн Балжинням
Гэлэгжамцын Өсөхбаяр
1994 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Одвогийн Балжинням Цэдэндамбын Цэрэнпунцаг
1993 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Дуламжавын Мөнх-Эрдэнэ Одвогийн Балжинням
Цэдэндамбын Баярсайхан
1992 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Дуламжавын Мөнх-Эрдэнэ Пунцагийн Сүхбат
Дүгэржавын Хишигдорж
1991 Одвогийн Балжинням Пунцагийн Сүхбат Хорлоогийн Баянмөнх
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
1990 МНТ 750 жил Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хорлоогийн Баянмөнх Дамдингийн Баяраа
1990 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Дашдоржийн Цэрэнтогтох Жамбалын Ганболд
Пунцагийн Сүхбат

Гадны холбоос[засварлах]