Үндэстэн дамнасан корпораци

Үндэстэн дамнасан корпораци (ҮДК, Англи: Multinational corporation) гэж хоёр болон түүнээс олон улсад үйлдвэрлэлийн салбартай юм уу үйлчилгээгээ явуулдаг корпораци (компани) юм.

Үндэстэн дамнасан корпорацийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Үйлдвэрлэлийн боломжоо хэрхэн зохион байгуулснаас нь хамааруулж үндэстэн дамнасан корпорациудыг дараах үндсэн гурван бүлэгт хувааж үздэг:

  1. Хэвтээ зохион байгуулалттай ҮДК-ийн янз бүрийн улсад орших үйлдвэрлэлийн салбарууд нь хоорондоо ижил буюу төсөөтэй бүтээгдэхүүн гаргадаг.(Үүний жишээнд Макдональдс орно)
  2. Босоо зохион байгуулалттай ҮДК-ийн тодорхой нэг буюу хэд хэдэн улсад орших үйлдвэрлэлийн салбарууд нь нөгөө улс буюу улсуудад байрлах үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаанд хэрэглэх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.(Үүний жишээнд Адидас орно)
  3. Олон талт үйл ажиллагаатай ҮДК-ийн үйлдвэрлэлийн салбарууд төрөл бүрийн улсуудад байдаг боловч хэвтээ, босоо аль нэг байдлаар холбоотой биш (Үүний жишээнд Майкрософт орно)

Байр суурь[засварлах | кодоор засварлах]

Үндэстэн дамнасан корпорациудад нийтдээ дэлхийн аж үйлдвэрлэлийн 50 хувь оногддог бөгөөд хэд хэдэн улсуудын төсвийг нийлүүлснээс ч илүү санхүүгийн чадавхтай асар том хэмжээний ҮДК-ууд байдаг. Тэдгээр нь олон улсын харилцаа, орон нутгийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж, даяарчлалд чухал үүрэг гүйцэтгэж байна.

ҮДК-ууд мөн дэлхийн шинжлэх ухаан- судалгааны болон туршилт, зохион бүтээх чиглэлиийн үйл ажиллагаанд жинтэй хувь нэмрээ оруулж, бүртгэгдэж буй патентын 80 хувь нь, санхүүжилтийнх нь мөн төчнөөн хувь тэдгээрт оногдож байна. ҮДК-ууд зөвхөн үйлдвэрлэлийн компаниуд биш тэдгээрийн дунд үндэстэн дамнасан банк, даатгал, аудит, телекомьюникацийн компаниуд бий.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]