Үсэрхэг хирс
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Үсэрхэг хирс Оршин байсан хугацаа: Хожуу Плейстоцен |
||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Байгаль хамгааллын статус | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Coelodonta antiquitatis (Блюменбах, 1807) |
Үсэрхэг хирс (Латин хэл: Coelodonta antiquitatis, Англи хэл: Woolly rhinoceros) нь Евразийн эх газрын хойд хэсгийн тал нутагт Плейстоцен эриний сүүл үе хүртэл амьдарч байсан, хирсний устсан зүйл юм.
Сэрвээний өндөр 4 метр, 3-4 тонн жинтэй байсан гэж үздэг. Хамар дээрээ хоёр эвэртэй бөгөөд урд талынх нь илүү том, урт байв. Хөгшин эрэгчингүүдийн зарим нь 1 метр гаруй урттай эвэртэй байжээ. Үсэрхэг хирсний дүрс хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг дээр байдаг.
Одоогийн Их Британиас Сибирийн дорнод хэсэг хүртэл өргөн уудам нутагт тархаж, тундрын бүст амьдардаг байсан. Арьс нь зузаан үс ноосоор хучигдаж, дулаан бага алдахын тулд жижиг чихтэй байсан нь хүйтэн уур амьсгалд зохицсон амьтан байсныг нь илтгэнэ. Шүд нь ч тундрт ургах хатуу өвс ургамалыг идэхэд зохицолдсон байдаг. Ижил цаг үед оршиж байсан арслан заанаас ялгаатай нь Хойд Америк тивээс чулуужсан яс нь олддоггүй.