Үүлэн цахлай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Үүлэн цахлай
Нас бие гүйцсэн үүлэн цахлай. Аляскад.
Нас бие гүйцсэн үүлэн цахлай. Аляскад.
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Charadriiformes
Овог: Цахлайнхан
Төрөл: Цахлай
Зүйл: L. canus
Латин нэр
Larus canus
Карл Линней, 1758


Үүлэн цахлай, (Larus canus) нь дундаж хэмжээний цахлай ба хойд Ази, хойд Европ , баруун хойд Хойд Америкт нутагладаг.

Гадаад төрх[засварлах]

Нас бие гүйцсэн нь 40-46 см урт, Мөнгөлөг цахлайнаас жижиг бөгөөд нуруун хэсэг нь саарал, өвөр хэсэг нь цагаан байна. Хөл нь ногоон шардуу, далавчны үзүүр нь хар юм. Дэгдээхэй нь 2-3 жил болж байж нас бие гүйцдэг.

Дэд зүйл[засварлах]

Нийт 4 дэд зүйл бий.

  • Larus canus canus Линней, 1758. Европ болон баруун Азид. Далавчаа дэлгэхэд 110-125 см; биеийн жин 290-480 гр.
  • Larus canus heinei Homeyer, 1853. Төв, хойд Азид. Дундаж хэмжээний; биеийн жин 315-550 гр.
  • Larus canus kamtschatschensis (Бонапарте, 1857); L. kamtschatschensis. Зүүн хойд Азид. Томхон; биеийн жин 394-586 гр.
  • Larus canus brachyrhynchus Ричардсон, 1831; син. L. brachyrhynchus. Аляска , баруун Канад. Жижиг; далавчаа дэлгэхэд 96-102 см; биеийн жин 320-550 гр.

Зан авир[засварлах]

Үүлэн цахлай нь үржлийн үедээ олноор сүрэглэн, намаг болон усны ойролцоо газар, жижиг модонд эгнээгээр үүр засдаг. Голдуу 3 өндөг гаргаж, 24-26 хоног дараад ангаахай гарна. Бусад цахлайн адил холимог идэштэн юм. Өдгөө нийт 1 сая орчим хос бий гэсэн тооцоо байх ба Европт хамгийн олон тоогоор амьдардаг.

Гадаад холбоос[засварлах]



Эшлэл[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Common Gull