Өвөр Осет

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
2008 онд тусгаар тогтносон, олон
улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй орон
Бүгд Найрамдах Өвөр Осет Улс
Республикæ Хуссар Ирыстон
სამხრეთი ოსეთი
Республика Южная Осетия
Өвөр Осет орон / Хуссар Ирыстон
Далбаа Сүлд
Далбаа Сүлд
Тусгаар тогтнолыг нь
дэмжин сайшаасан
5 улс (Орос, Никарагуа,
Венесуэл, Тувалу, Науру)
Хууль ёсны харъяалагч Гүрж Гүрж
Нийслэл Цхинвал
Газар нутаг 3,900 км2
Хүн ам (2012) 72 000 хүн
Нягт сийрэг 18.5 хүн/км2
Ард түмэн
(2007)
Осет ястан (67.1%)
Гүрж үндэстэн (25.0%)
Орос үндэстэн (3.0%)
Албан хэл бичиг Осет, Орос, Гүрж
Төрийн хэлбэр Ерөнхийлөгч давуу эрхтэй
бүгд найрамдах засаг
Ерөнхийлөгч Леонид Тибилов
Хууль тогтоох газар Парламент
Ерөнхий сайд Ростислав Хугаев
1991-10-28 Тусгаар тогтносноо
зарлан тунхагласан
2008-08-26 Дайны дараа зарим
бодит эрхтэй болсон
Цагийн бүс НЗНЦ+3
Утасны орц +7 9971, +7 9976,
+7 99744, +7 995344

Бүгд Найрамдах Өвөр Осет Улс (товч. БНӨОУ, осетоор Республикæ Хуссар Ирыстон, гүржээр სამხრეთი ოსეთი, оросоор Республика Южная Осетия) гэсэн албан бичгийн нэртэй Өвөр (ө.х. Өмнөд) Осет орон бол 1991 онд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 2008 оны дайны дараа бодитоор тусгаар тогтноод Орос, Никарагуа, Венесуэл, Тувалу, Науру гэсэн таван улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хууль ёсоор одоо ч Гүрж улсын нутаг, Осет ястан голлосон 3,900 км2 газар 72000 хүнтэй орон юм.

Төр засаг[засварлах]

Өвөр (Өмнөд) Осет орон ерөнхийлөгч давуу эрх мэдэлт бүгд найрамдах засагтай болохоор улс орны гол жолоог төрийн тэргүүн – ерөнхийлөгч нь барьдаг. БНӨОУ-ын ерөнхийлөгч гэдэг албан тушаал 1996 онд үүссэн.

Ерөнхийлөгч нар[засварлах]

д/д Нэр Он жил Нам
1 Людвиг Чибиров 1996 — 2001 он нам бус
2 Эдуард Кокойти 2001 — 2011 он «Единство» (Нэгдэл)
Вадим Бровцев 2011-2012 он «Единство» (Нэгдэл)
3 Леонид Тибилов 2012 он — өнөөдөр нам бус

Зураг[засварлах]