Өлзийтөмөр хаан

«Өлзийт Төмөр хаан» үгийг энд холбон амарчлав. «Төмөр өлзийт хаан»-д мөн хамаарна.
Өлзийтөмөр хаан
Монгол улсын хаан
Хаанчлал1408-1412
Төрсөн огноо1379
Өнгөрсөн огноо1412
ӨмнөхӨрөгтөмөр хаан
УдаахДэлбэг хаан
ЭцэгЭлбэг нигүүлсэгч хаан
УлсМонгол Улс
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрБуяншири
(самгарди хэлээр: प्रज्ञाश्री)

Өлзийтөмөр хаан нь 1379 онд Элбэг нигүүлсэгч хааны хүү болон мэндэлжээ. Хаан ширээний тэмцлийн улмаас 1400 оны орчимд Самарканд хотод очиж Доголон Төмөрийн ивээлд амьдарч байсан. Зүүн Монголын Аругтай тайш, өөрийн Өрөгтөмөр хааныг хөөн явуулж, оронд нь түүнийг залан ирж Монголын хаан болгожээ. 1408-1412 оны хооронд Монголын их хаан суужээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Мин улстай дайтсан нь[засварлах | кодоор засварлах]

1408 онд хаан болсны дараа Мин улсын Юнлө хаан захидал илгээж, дагаж орохыг тулган шаардсан байдаг. Харин Буяншир хаан элчийг хороожээ. Энэ явдлаар шалтаглан 1410 онд Юнлө хаан 100,000 цэргийг илгээхэд бут цохижээ. Харин 1411-1412 онд Юнлө хаан өөрийн биеээр 500,000 их цэргийг удирдан, монгол нутагт орж ирээд харилцан байлдахад Буяншир хаан ялагдаад, цөөн цэргийн хамт Самарканд руу зугтах замдаа Батула чинсангийн цэргүүдийн гарт тэнгэр болсон. Ингээд түүнд байсан Юань улсын их хааны тамга Ойрдын Батула чинсан-гийн гарт орсон. Өлзийтөмөр хааны дараа Батула Дэлбэг хаан болгон дэмжиж, Аругтай тайшийг Хэрлэн гол хүртэл хөөн нэхэн, Мин улсын Юнлө хааны 100,000 цэрэгт Туул голын Тэрэлжийн орчим бут цохиулсан. Үүний дараа Батула чинсан Дэлбэг хааныг хороосон.

Ойрад, Зүүн Монгол хоёрын сөргөлдөөн[засварлах | кодоор засварлах]

Зарим сурвалжид Дөрвөн Ойрадуудын дэмжиж байсан хануудыг хүлээн зөвшөөрөөгүй тул Зүүн Монголын Адай хааныг хаан ширээг залгамжлагчаар сонгосон байдаг.


Өмнөх
Өрөгтөмөр хаан
Монголын Их Хаан
1408-1412
Дараах
Дэлбэг хаан