Өлзийт сум (Архангай)
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Өлзийт сум нь Архангай аймгийн сум юм. Тус сум нь 1720 км2 бүхий нутаг дэсгэртэй. 2006 оны байдлаар 3,126 хүн амтай, мал сүргийн нийт тоо толгой 2006 оны байдлаар 126,295 байна. Нутгийн захиргааны бүтцийн хувьд Бодонт, Ямаат, Байшир, Хөшөөт гэсэн 4 багтай .1931 онд Батцэнгэл уулын хошуунаас байгуулагдсан. Өлзийт сумын нутаг нь хуучнаар Бишрэлт бэйсийн хошуу бөгөөд одоогийн Архангай аймгийн төвөөс 140км зайтай оршдог.
[засварлах] Түүх
Сайн ноён хан аймгийн харъяанд Халх хошууны тоонд орж 1762 онд байгуулагдсан Өөлдийн өмнөд хошуу 1912-1923 онд Бишрэлт бэйсийн хошуу гэж нэрлэгдэж байсанаа 1924 он Цэцэрлэг мандал аймгийн Баянбайшир хошуу нэртэй болсон бөгөөд одоогийн Архангай аймгийн Өлзийт сумынхны олонх баруун Монголын дөрвөн Ойрадын Өөлд ястан юм.
| Архангай аймгийн 19 сум | |
|---|---|
| Батцэнгэл · Булган · Жаргалант · Ихтамир · Өгийнуур · Өлзийт · Өндөр-Улаан · Тариат · Цахир · Түвшрүүлэх · Хайрхан · Хангай · Хашаат · Хотонт · Цэнхэр · Цэцэрлэг · Чулуут · Эрдэнэмандал · Эрдэнэбулган (аймгийн төв Цэцэрлэг) | |