Өмнөговь
- Увс аймгийн сумын тухай үзэх бол Өмнөговь сум-ыг дарна уу.
| Өмнөговь аймаг | |||||
|
|||||
| Байгуулагдсан | 1931 | ||||
| Аймгийн төв | Даланзадгад | ||||
| Нутаг дэвсгэр • Талбай |
165,377 км² |
||||
| Хүн ам • Нийт (2008) • Нягтшил |
50,681 0.31 хүн/км² |
||||
| Цагийн бүс | +8 | ||||
| Утасны дугаар | +976 (0)153 | ||||
| Машины код | ӨМ_ | ||||
| ISO 3166-2 | MN-053 | ||||
| Цахим сүлжээ | umnugobi.gov.mn | ||||
Өмнөговь - Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан.
Агуулга |
[засварлах] Газар зүй
Өмнөговь нь газар нутгийн хэмжээгээрээ хамгийн том аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.
Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.
Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй.
[засварлах] Амьтан ургамал
Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана.
Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.
[засварлах] Тээвэр
Даланзадгад нисэх буудал (ZMDZ/DLZ) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Мөн сайжруулсан шороон замаар Цогт-Овоо сумын төв, Дундговь аймгийн төв Мандалговийг дайран өдөрт хоёр удаа автобусаар хүн тээвэр үйлчилдэг.
[засварлах] Сумдын харьцуулалт
| Сумын нэр | Хүн амын тоо (1994)[1] |
Хүн амын тоо (2003)[2] |
Хүн амын тоо (2005)[3] |
Хүн амын тоо (2009)[4] |
Сумын төвийн хүн амын тоо |
Нутаг дэвсгэр (км²)[2] |
Нягтшил (/км²) |
|---|---|---|---|---|---|---|---|
| Баяндалай | 2,125 | 2,360 | 2,338 | 2,316 | 651 | 10,751 | 0.22 |
| Баян-Овоо | 1,577 | 1,569 | 1,539 | 1,574 | 544 | 10,474 | 0.15 |
| Булган | 2,421 | 2,433 | 2,430 | 2,395 | 929 | 7,498 | 0.32 |
| Гурвантэс | 2,983 | 3,376 | 3,524 | 4,034 | 1,842 | 27,967 | 0.14 |
| Даланзадгад | 12,391 | 15,308 | 15,954 | 17,946 | 16,856 | 476 | 37.70 |
| Мандал-Овоо | 2,345 | 2,166 | 2,004 | 1,954 | 603 | 6,433 | 0.30 |
| Манлай | 2,215 | 2,422 | 2,431 | 2,450 | 608 | 12,418 | 0.20 |
| Ноён | 1,417 | 1,468 | 1,390 | 1,318 | 401 | 10,550 | 0.12 |
| Номгон | 2,608 | 3,045 | 3,009 | 2,869 | 787 | 19,468 | 0.15 |
| Сэврэй | 2,216 | 2,423 | 2,309 | 2,191 | 709 | 8,095 | 0.27 |
| Ханбогд | 2,161 | 2,451 | 2,659 | 3,154 | 1,361 | 15,151 | 0.21 |
| Ханхонгор | 2,559 | 2,931 | 2,542 | 2,376 | 616 | 9,931 | 0.24 |
| Хүрмэн | 1,968 | 1,951 | 1,910 | 1,796 | 495 | 12,393 | 0.14 |
| Цогт-Овоо | 1,863 | 1,761 | 1,672 | 1,666 | 619 | 6,526 | 0.26 |
| Цогтцэций | 1,990 | 2,130 | 2,155 | 2,642 | 1,043 | 7,246 | 0.36 |
[засварлах] Зүүлт
- ↑ http://www.reliefweb.int/library/documents/oxfamannex1-4.pdf
- ↑ 2.0 2.1 Statistics office of Ömnögovi Aimag, [1]
- ↑ Official site of Ömnögovi Aimag, [2]
- ↑ Ömnögovi Aimag Statistical Office
[засварлах] Гадны холбоос
| Монгол Улсын засаг захиргааны том нэгжүүд | |||||
|---|---|---|---|---|---|
|
|||||
| Өмнөговь аймгийн сумд |
|---|
| Баяндалай · Баян-Овоо · Булган · Гурвантэс · Даланзадгад (Даланзадгад хоттой давхцана) · Мандал-Овоо · · Манлай · Ноён · Номгон · Сэврэй · Ханбогд · Ханхонгор · Хүрмэн · Цогт-Овоо · Цогтцэций |