Өмнөд туйл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өмнөд туйл
Газарзүйн өмнөд туйл

Өмнөд туйл буюу Газарзүйн өмнөд туйл нь Дэлхийн гадаргуугийн хамгийн өмнөд цэг бөгөөд Умард туйлын эсрэг талд байрлана.

Агуулга

Газарзүй [засварлах]

Өмнөд туйл гэж Дэлхийн эргэлтийн тэнхлэг Дэлхийн гадаргуутай огтлолцох цэгийг хэлэх ба координат нь 90°S, 0°W байна.

Өмнөд туйл нь Антарктид тивд далайн төшнөөс дээш 2,835 метр өргөгдсөн мөсөн дээр байрлана. Мөсний нийт зузаан 2,700 метр учир жинхэнэ хуурай газар нь ойролцоогоор далайн төвшинтэй тэнцүү юм[1].

Уур амьсгал [засварлах]

Өвлийн улиралд Өмнөд туйлд нар мандахгүй бөгөөд зуны улиралд нар зөвхөн тэнгэрийн хаяагаар үзэгдэнэ. Нарнaас ирэх дулааны энергийн ихэнхи нь цасанд ойх тул газрын гадаргууд хүрдэггүй байна. Нарны маш бага энерги, мөн өндөр өргөгдсөн (Антарктид далайн төвшнөөс дээш дунджаар 2,800 метр өргөгдсөн, дэлхийн хамгийн өндөр өргөгдсөн тив) байдгаас болоод Өмнөд туйл нь дэлхийн хамгийн хүйтэн цэгүүдийн нэг болно. Өмнөд туйл нь умард туйлаас илүү хүйтэн, учир нь умард туйл далайд байрлах ба далайн ус дулаан их шингээдэг нь температурт нөлөөлнө.

Зуны дунд сард нар хамгийн өндөрт (23.5 градуст) мандах үед агаарын температур −25 °C болно. 6 сарын турш үргэлжлэх "өдрийн" дараа температур буурах ба 3-р сарын сүүлээр нар "жаргаж", 9-р сарын сүүл хүртэл "шөнө" байх ба энэ үед дундаж температур −65° байна. Амундсэн-Скот станц хамгийн дулаан ба хамгийн хүйтэн температурыг −13.6 °C ба −82.8 °C гэж тэмдэглэсэн байдаг[2].

Өмнөд туйл нь цөл бөгөөд хур тунадас унахгүй, агаарын чийгшилт тэгтэй тэнцүү шахам байдаг боловч хүчтэй салхины улмаас жилд цасны зузаан 20 смээр нэмэгдэнэ[3].

Өмнөд туйлын сарын дундаж температур ба хур тунадас (Цельс, мм)

Сар 1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар Жил
Их, дунд. °C −25 −37 −50 −52 −53 −55 −55 −55 −55 −47 −36 −26 −45
Бага, дунд. °C −28 −42 −56 −60 −61 −61 −63 −62 −62 −53 −39 −28 −51
Хур тунадас, мм 2.5


Эх сурвалж: weatherbase.com

Цаг [засварлах]

Өмнөд туйлын Амундсен-Скотт станц

Дэлхийн бусад хэсэгт тэнгэрт нарны үзэгдэх байрлалыг ашиглан цаг тааруулж болдог боловч Өмнөд туйлд энэ нь боломжгүй юм. Өмнөд туйлын "өдрүүд" нь жилийн турш үргэлжлэнэ.

Дэлхийн цагийн бүсүүд Өмнөд туйл дээр давхцах (огтлолцох) тул өмнөд туйл нь ямар нэгэн цагийн бүсэд багтах боломжгүй болно. Гэхдээ Өмнөд туйл дээр байрлах Амундсен-Скотт станц нь Шинэ Зеландын цагийг мөрддөг байна.

Амьтан, ургамал [засварлах]

Маш хүйтэн уур амьсгалтай тул өмнөд туйлд, ховорхон үзэгддэг зарим төрлийн шувууг эс тооцвол уугуул амьтан болон ургамал байдаггүй байна[4].

2000 онд мөснөөс микроб илрүүлсэн боловч зарим эрдэмтэд Өмнөд туйлд амьд организм байх боломжгүй гэж үзэж байгаа болно[5].

Нэмэр [засварлах]

Ишлэл [засварлах]

  1. Amundsen-Scott South Pole Station, National Science Foundation, Office of Polar Programs
  2. Your stay at Amundsen-Scott South Pole Station, National Science Foundation Office of Polar Programs
  3. Initial environmental evaluation – development of blue-ice and compacted-snow runways, National Science Foundation Office of Polar Programs, April 9, 1993
  4. "Non-human life form seen at Pole", The Antarctic Sun
  5. "Snow microbes found at South Pole", BBC News, 10 July, 2000

Гадагш холбоос [засварлах]