Өмнөд Австрали

(Өмнө Австрал-с чиглүүлэгдэв)
Өмнөд Австрали
South Australia (Англи)
Хоч(ууд)
  • Баяр Наадмын муж
  • Дарсны муж
Австрали дахь Өмнөд Австралийн байршил
30°S 135°E / 30°S 135°E / -30; 135Солбицол: 30°S 135°E / 30°S 135°E / -30; 135
УлсАвстрали
Холбооны өмнөӨмнөд Австрали аймаг
Суурьшил8 сарын 15, 1834 он
Аймгийг тунхагласан2 сарын 19, 1836 он
Хариуцлагатай засгийн газар4 сарын 22, 1857 он
Холбоо1 сарын 1, 1901 он
Нийслэл
ба томоохон хот
Аделаид
Засаг захиргаа74 орон нутгийн засаг захиргааны бүс
Ард түмний нэршил
Төр засаг
• Хаан
III Чарльз
Фрэнсис Адамсон
Питер Малинаускас (Лэйбор)
Хууль тогтоох байгууллагаӨмнөд Австралийн Парламент
Хууль тогтоох зөвлөл
Ассамблейн Танхим
ШүүхӨмнөд Австралийн дээд шүүх
Австралийн Парламент
12 сенатор (76-аас)
10 суудал (151-ээс)
Газар нутаг
• Нийт
1044353 км2 (4)
• Газар
984321 км2
• Ус
60032 км2
Хамгийн өндөр цэг1,435 м (4,708 фут)
Хамгийн нам цэг-16 м
Хүн ам
• 2022 тооцоо
1,815,485[1] (5)
• Нягтаршил
1.7/км2 (6)
ДНБ (нэрлэгч)2020 тооцоо
• Нийт
$108.334 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$61,582
ХХИ (2021) 0.939[3]
маш өндөр
Цагийн бүс
 • Зун (ЗЦ)
UTC+10:30 (АТЗЦ)
Шуудангийн товчлол
SA
ISO 3166 кодAU–SA
Бэлгэ тэмдэг
ШувууЦагаан нуруут шаазгай
ЗагсНавчин далайн луу
(Phycodurus eques)
ЦэцэгСтөртийн цөлийн вандуй
(Swainsona formosa)
Сүүн тэжээлтэнВомбат
(Lasiorhinus latifrons)
ӨнгөУлаан, хөх, алтан шар
Чулуужсан үлдэгдэлСприггина
ХүдэрБорнит, Гэрэлт чимэд
Вебсайтsa.gov.au

Өмнөд Австрали нь Австралийн төв өмнөд хэсэгт орших муж улс. Тус муж улсад Австрали тивийн хамгийн хуурай хэсгүүд багтдаг бөгөөд нийт 983,482 км2 нутаг дэвсгэрээр Австралийн зургаан муж улс, хоёр нутаг дэвсгэр дундаа дөрөвт ордог. Баруун талаараа Баруун Австрали, хойд талаараа Хойд Нутаг Дэвсгэр ба Квийнслэнд, зүүн талаараа Квийнслэнд, Шинэ Өмнөд Вэльс, Викториа муж улсуудтай хиллэдэг, өмнөд талаараа Австралийн Их Булан болон Өмнөд Далайгаар хүрээлэгддэг.[4] 1.6 сая орчим хүн амтай тус муж улсад Австралийн нийт хүн амын 10 хүрэхгүй хувь нь оршин суудаг бөгөөд хүн амаар муж улс, нутаг дэвсгэрүүд дундаа тавд ордог.

Хүн амын ихэнхи нь муж улсын нийслэл Аделаидад оршин суудаг ба үлдсэн хүн амын ихэнхи нь зүүн өмнөд эрэг, Мөррэй голын дагуу үржил шимтэй нутгуудаар суурьшсан.

Муж улсын гарал үүсэл нь ялтнуудаас бус, Британийн төлөвлөж суурьшуулсан чөлөөт суурьшигчдаас эхтэй тул Австралидаа өвөрмөцөд тооцогдоно. 1836 оны арванхоёрдугаар сарын 28-нд Захирагч Жон Хиндмарш Өүлд Гам Трий дээр тус муж улсыг байгуулагдсаныг тунхагласнаар иргэд албан ёсоор суурьшиж эхэлсэн гэдэг. Хамгийн түрүүнд 1836 онд Кэнгэрүү арал дээр Кингскөүт хотыг байгуулжээ. Энэхүү суурьших бодлогыг чиглүүлэгч зарчим нь Эдвард Гиббон Вэйкфийлдийн гаргасан системтэй колоничлох онол байсан бөгөөд энэ онолыг сүүлд Шинэ Зеландын Компани ашигласан билээ. Үүний зорилго нь иргэний эрх чөлөө, шашны хүлцлийг амлан, тус мужийг чөлөөт цагаачдад зориулсан соёл иргэншлийн төв болгон байгуулахад оршиж байлаа. Тус муж улсын түүхэнд эдийн засгийн хүндрэл бэрхшээл гарч байсан ч гэсэн улс төрийн хувьд шинэлэг, соёлын хувьд оргилж буцалсан хэвээр үлдсэн юм. Өнөөдөр тус муж улсыг баяр наадам, сайхан дарсны муж улс гэлцдэг билээ.

Муж улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхайн салбаруудад төвлөрдөг бөгөөд санхүүгийн салбар хурдацтай хөгжиж байгаа юм.


Лавлах материал[засварлах | кодоор засварлах]

  1. "National, state and territory population – March 2021". Australian Bureau of Statistics. 26 September 2022. Archived from the original on 21 November 2022. Retrieved 27 November 2022.
  2. "5220.0 – Australian National Accounts: State Accounts, 2019–20". Australian Bureau of Statistics. 20 November 2020. Retrieved 20 January 2021.
  3. "Sub-national HDI - Area Database - Global Data Lab". hdi.globaldatalab.org (in англи). Retrieved 18 February 2023.
  4. Ихэнх австраличууд тус тивээс өмнө зүгт орших усыг Олон улсын ус зүйн байгууллагаас албан ёсоор тодорхойлсны дагуу Энэтхэгийн Далай гэдэггүй харин Өмнөд Далай гэдэг. 2000 онд Олон улсын ус зүйн байгууллагын гишүүн улсууд "Өмнөд Далай" гэдэг нэр томъёо нь зөвхөн Антарктид болон өмнөд өргөргийн 60 градусын хооронд орших усанд хамаарна гэж санал өгсөн.
  • Dorothy Jauncey, Bardi Grubs and Frog Cakes — South Australian Words, Oxford University Press (2004) ISBN 0-19-551770-9

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: South Australia – Викимедиа дуу дүрсний сан