Өмнө Пёнъань

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Умар Солонгос улсын их эрхт арван дөрвөн нутгийн нэг
Өмнө Пёнъань аймаг
평안남도 → Пён-ань-намду
Пённам / 평남
Улс орон Flag of North Korea.svg Умар Солонгос (БНАСАУ)
Бүс, муж Куаньсо
Засаг захиргааны нэгж аймаг (도 ту/ду)
Засаг захиргааны төв Пёнсон
Нутгийн хуваарь 28 нутаг = 5 хот + 1 онцгой хот
+19 хошуу + 1 дүүрэг + 2 газар
Газар нутаг 11,890.6 км²
Хүн ам (2008) 4,051,696 хүн
Нягт сийрэг 341 хүн/км²
Өмнө Пёнъанийхан Солонгос үндэстэн (≤100%)
1896 он Пёнъань хуваагдаж үүссэн
1945 он БНАСАУ-д харъяалагдсан
Цагийн бүс Солонгосын цаг (НЗНЦ+9)

Умар Солонгос улс (БНАСАУ)-ын их эрхт арван дөрвөн нутгийн нэгийг Өмнө[1] Пёнъа́нь[2] аймаг (солонгосоор 평안남도 [пёнъаань намдуу], англиар South Pyongan Province, оросоор провинция Пхёнан-Намдо) гэнэ. Чусонь улсын үеийн найман аймгийг 1895-1896 онд өөрчлөн байгуулсны дүнд Пёнъань аймаг өмнөд, умард хоёр аймаг болж хуваагдсны нэг нь энэхүү Өмнө Пёнъань юм. Япон эзэрхийлсэн үеийн дараа 1945 онд Солонгос тусгаар тогтноход хуваагдсан хоёрын умард буюу БНАСАУ-д нь мөн нэрээрээ харъяалагджээ. Солонгосчууд нэрийг нь 평남 (Пённам) гэж товчлож хэвшсэн байдаг.

Засаг захиргааны хуваарь[засварлах]

Өмнө Пёнъань аймаг дотроо 6 хот (시), 19 хошуу (군), 3 дүүрэг (구), бүгд 28 нутаг болж хуваагддаг. Зургаан хот нь:

  • Нампу (남포특별시) – 2010 онд онцгой хот болсон
  • Пёнсон (평성시) – 1969 онд хот болсон, аймгийн төв
  • Аньжү (안주시) – 1987 онд хот болсон
  • Кэчонь (개천시) – 1990 онд хот болсон
  • Сүньчонь (순천시) – 1983 онд хот болсон
  • Тугчонь (덕천시) – 1986 онд хот болсон

Зураг[засварлах]

Лавлах бичиг[засварлах]

Викимедиа дуу дүрсний сан: Өмнө Пёнъань
  1. Өмнө гэдэг нь оноосон нэрийн өмнөх зүг байр заасан утга. Ерөнхий нэрээр бол Пёнъань нутгийн өмнөд аймаг болно.
  2. Энэхүү нэрийг монгол кирилээр Пёнъань-аас гадна Пён-Ань, Пёнан, Пён-Ан, Пёнань, Пёнган зэрэг олон янзаар галиглана.