Өндөр-Улаан сум
Өндөр-Улаан сум нь Архангай аймгийн хойд талын сумуудын нэг. Газар нутгийн байрлалын хувьд урд талаараа Ихтамир, хойд талаараа Тариат, зүүн баруун талаараа Чулуут, Эрдэнэмандал сумтай хиллэдэг. Азарга, Хануй, Бэлх гэсэн багуудтай. Чулуут голоос сумын төв хүртэл арав орчим км. Хуучнаар бол Сайн ноён аймгийн Сайд вангийн хошуу гэгддэг байсан. Сумын төвөөс дээшээ арав орчим км-т дуган байсан. Нутгийн газрын нэрүүд гэвэл: Тээл, Азарга, Шарагчин, Донгойн даваа, Шүүргэнтийн даваа, Зуун модны даваа, Ханагийн өвөлжөө, Тэргэн толгой, Ногоон нуур, Марат толгой, Шар хунх, Бор бургас гэх мэт байдаг. Ан амьтан элбэгтэй Бор бургас гэх зүүн хойд талаараа буга, бор гөрөөс, зэрлэг гахай, үнэг, чоно, дорго ихтэй. Донгой хавиараа тарвага элбэгтэй. Эмчилгээний хэд хэдэн рашаантай.
| Архангай аймгийн 19 сум | |
|---|---|
| Батцэнгэл · Булган · Жаргалант · Ихтамир · Өгийнуур · Өлзийт · Өндөр-Улаан · Тариат · Цахир · Түвшрүүлэх · Хайрхан · Хангай · Хашаат · Хотонт · Цэнхэр · Цэцэрлэг · Чулуут · Эрдэнэмандал · Эрдэнэбулган (аймгийн төв Цэцэрлэг) | |