1-р Далай лам

Далай ламын нэхэн өргөмжилсөн нэгдүгээр дүр Гэндэнжав (དགེ་འདུན་གྲུབ།) гэгч хүн XIV зуунд (1391–1474 он) амьдарч 85 насалжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1-р Далай лам 1391 онд Төвөдийн Зангийн Сажа нутгийн нүүдэлчин малчин Гомбодоржийн гэр бүлд төржээ. Багадаа Бадамдорж (төвд. པད་མ་རྡོ་རྗེ་, вайли pad ma rdo rje) нэртэй байв. Ядуу гэр бүлд өссөн тул хүүхэд насаа мал маллаж өнгөрүүлжээ. 7 насандаа Нартан хийдэд шавилан сууж, 20 насандаа Гэндэнжав гэлэн гэгдэж, 1416 онд Зонховын шавь болжээ.

Зонховын байгуулсан Гандан хийдэд гүн ухаан, сургааль номонд боловсорч эрдэмтэй лам болсон бөгөөд 1447 онд Дашлхүмбэ хийдийг бариулж, цанидын дацанг нээв. 5 боть судар бичиж үлдээсэн 1-р Далай лам Гэндэнжав 1474 онд Дашлхүмбэ хийддээ жанж халжээ.

Монголчууд Содномжамцыг Далай ламаар анх өргөмжилсөн ч түүний өмнөх үеийн Зонховын шавь Гэндэнжавыг Далай ламын 1-р дүрээр 1578 онд нэхэн олгож тооцдог болсон.