1984 (роман)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

"1984" (англ. Nineteen Eighty-Four, 1949) нь Английн зохиолч Жорж Орвеллын роман юм.

Ерөнхий ойлголт[засварлах]

Сталины дэглэм дорх ЗХУ-ыг санагдуулам тоталитарист улсууд хуваан захирсан, ойрын үед бий болж болох дэлхий ертөнцийн аймшигт ирээдүйг зөгнөн бичсэн зохиол юм. 1984 гэдэг нь тус зохиолыг бичиж байсан үе буюу 1948 оны 4 ба 8-г нь сольж тавьсан анаграм болно.

Тус зохиол нь хүйтэн дайны үеийн өрнөдийн орнуудад маш ихээр зарагдаж, мөн Орвеллын бичсэн "Амьтдын ферм", Артур Кёстлерийн "Үд дундын харанхуй" зохиолуудын хамтаар тоталитаризмын эсрэг үзлийн туг нь болж байсан юм. Хяналтат нийгмийн аюултай байдлын тухай өгүүлсэн тус зохиолын өгүүлэмж нь компьютер ашиглан хүмүүсийн хувийн мэдээллийг хянах систем ашиглагдаж буй өнөө цаг үед ч үнэ цэнээ алдаагүй байгаа билээ.

1998 онд Рандом хаусын Орчин үеийн номын сангаас шалгаруулсан "Англи хэлээрх 20-р зууны шилдэг 100 роман", 2002 онд Норвегийн Номын Клубаас зарласан "Бүх үеийн шилдэг 100 зохиол"-ын нэгэнд багтсан. [1]

Үйл явдал[засварлах]

Баатрууд[засварлах]

Уинстон Смит
Жулиа
Обрайн
"1984" зохиолын үйл явдал өрнөх дэлхийн газрын багцаа зураг. Ягаан нь Далайн гүрэн, улбар шар нь Евразийн гүрэн, ногоон нь Дорнод Азийн гүрэн. Цагаан хэсэг нь дайн тулаантай хэсэг

Ишлэл[засварлах]

  1. Guardian, 5 сарын 8, 2002

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]